Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Мэндчилгээ

2021-05-05

МЭНДЧИЛГЭЭ

Дэлхий нийтийг өртөөлөн холбодог цахим ертөнцөөр дамжуулан та бүхэндээ Зуунмод хотын нийт иргэдийнхээ өмнөөс эрүүл, энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөн мэндчилж байна.

Нутгийн Өөрөө Удирдах Байгууллагын төлөөлөл бид Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, орон нутгийнхаа хөгжлийн гарцыг тодорхойлон та бүхэнтэйгээ хамтран зорилго зорилтоо баталдаг, биелэлт үр дүнг тооцдог нутгийн удирдлагын гол субъект юм. Сум орон нутаг минь жилээс жилд, өдрөөс өдөрт өнгө нэмж, урагшлан хөгжиж байгааг зон олон маань харж бас дүгнэж байгаа билээ. Хойшид төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд улам ихийг бүтээж, ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх олон түүхэн шийдвэрүүдийг гаргаж, амжилттай хэрэгжүүлэхэд төрөлх нутгийн ахан дүүс та бүхний үнэтэй санал санаачлалыг хүлээн авч сэтгэл зүтгэл нэгтэйгээр хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.

Төрөлх нутгийнхаа түмэн олон та бүхэнд утга учиртай өөдрөг тэнүүн амьдрал, урам зоригтой өрнүүн их ажил, амжилтыг ерөөе.

​Зуунмод сумын ИТХ-ын дарга Г.МӨНХБАДРАЛ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 7
6 / 86%
1 / 14%
0 / 0%