Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

АЖЛЫН АЛБА


нийт 21

ЗҮҮНДЭЛГЭР (IV) БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЖ БАЙНА.

2023-03-24 304
Багийн иргэдийн нийтийн хуралд Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч З.Эрдэнэбаатар, Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэл, ГХБХБГазар, Цагдаагийн газар, ӨЭМТөв, Зуунмод сумын ЗДТГ, Хот тохижуулах газрын холбогдох мэргэжилтнүүд оролцож мэдээлэл хүргэн иргэдийн тулгамдаж буй асуудлуудыг сонсож хариулт өгч ажиллаж байна.

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх Туулай жилийн Шинийн 4-ний өдөр Зуунмод сумын ИТХ, ЗДТГ сумын харъяа ахмадууд, иргэдийн төлөөлөл, үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

2023-02-24 214
XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх Туулай жилийн Шинийн 4-ний өдөр Зуунмод сумын ИТХ, ЗДТГ сумын харъяа ахмадууд, иргэдийн төлөөлөл, үе үеийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх Туулай жилийн босгон дээр Зуунмод сумын “Хөдөлмөрч манлай ахмад”-аар шалгаруулж шагналаа гардуулан өглөө.

2023-02-18 207
XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх Туулай жилийн босгон дээр улс, аймаг, орон нутагтаа олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган, залуу хойч үедээ үлгэр дуурайлал болж, ажлын арга туршлагаа залуу үедээ түгээн дэлгэрүүлж ирсэн хувь нэмрийг нь үнэлэн нэр бүхий 6 ахмадуудыг Зуунмод сумын “Хөдөлмөрч манлай ахмад”-аар шалгаруулж шагналаа гардуулан өглөө.

ЗУУНМОД СУМ 2022 ОНЫ ТӨВ АЙМГИЙН “ШИЛДЭГ СУМ”-ААР ШАЛГАРЛАА.

2023-02-07 215
Монгол Улсын хууль тогтоомж, бодлого шийдвэр, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэн 2022 оны үйл ажиллагааны үр дүнгээр тэргүүлж Төв аймгийн "Шилдэг сум"-аар шалгарлаа.

ЗУУНМОД ХОТЫН ТҮҮХТ 80 ЖИЛ, ТӨВ АЙМГИЙН 100 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН БҮТЭЭСЭН "ЗУУНМОД НЭВТЭРХИЙ ТОЛЬ-I" НОМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-02-02 260
Нээлтийн арга хэмжээнд Төв аймгийн удирдлагуудын төлөөлөл, Зуунмод сумын үе үеийн удирдлага, ИТХ, ЗДТГ-ын ажилтан албан хаагч нар оролцлоо.

МОНГОЛ УЛСАД ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 31 ЖИЛИЙН ОЙ, ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН "МОНГОЛ НААДГАЙ" ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-01-13 239
Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Зуунмод сумын ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, Сумын ахмадын хороо хамтран төрийн албан хаагчид монгол ёс, өв уламжлал, зан заншлаа таньж мэдэх, үндэсний хувцасаа сурталчлах, түүгээр бахархах, түгээн дэлгэрүүлэх зорилготой Монгол наадгайн олон төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээн Шагай шүүрэх, Алаг мэлхий өрөх, Шагайн харваа, морь уралдуулах, богтос сүвлэх, сээр цохих зэрэг олон төрлөөр явагдаж аваргуудаа тодрууллаа.

МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАН, НУТГИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГЫН ШИНЭ ТОГТОЛЦОО ҮҮСЧ ХӨГЖСНИЙ 30 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

2022-11-30 237
МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАН, НУТГИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГЫН ШИНЭ ТОГТОЛЦОО ҮҮСЧ ХӨГЖСНИЙ 30 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ЖИЛ БҮР УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ "СУМЫН ШАТАР СОНИРХОГЧДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН" ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-11-26 550
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Шинэ Үндсэн Хууль" батлагдсан өдөрт зориулсан Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн өнөөдөр Зуунмод хотноо зохион байгуулагдлаа.

ЗУУНМОД СУМЫН ИТХ-ЫН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН НАЙМДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2022-04-29 456
ЗУУНМОД СУМЫН ИТХ-ЫН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН НАЙМДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

ЗУУНМОД СУМЫН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2022-04-18 494
Зуунмод сумын ИТХ-ын зөвлөлийн анхдугаар хуралдаан 2022 оны 04 сарын 18-ны өдөр боллоо.

Зуунмод сумын ИТХ-аас сумын "Хөдөлмөрч манлай ахмад"-уудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

2022-02-01 445
Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЗДТГ-аас сумын "Хөдөлмөрч манлай ахмад"-уудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. "Хөдөлмөрч манлай ахмад"-аар: 1. Гончигсумын Галбадрах Номт (1-р баг) ӨЭМТ-н сувилагч 2. Чойдоржийн Чимэддаваа Баруун-Зуунмод (6-р баг) Унагалдайн андууд цэцэрлэгийн эмч 3. Чинбатын Цэрэн Ланс (2-р баг) Худалдааны ажилтан нар тодорлоо. Ахмадууд та бүхэндээ "Усан бар жил"-ийн сар шинийн баярын мэнд хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Зуунмод хотын иргэдийн САНАЛ, ХҮСЭЛТ-ийг хүлээж авах болон мэдээ мэдээллийг ТҮРГЭН ШУУРХАЙ хүргэхээр 70271234 дугаар ажиллаж эхэллээ.

2022-01-27 497
Зуунмод хотын иргэдийн САНАЛ, ХҮСЭЛТ-ийг хүлээж авах болон мэдээ мэдээллийг ТҮРГЭН ШУУРХАЙ хүргэхээр 70271234 дугаар ажиллаж эхэллээ.

Цэргийн бүртгэл 2022

2022-01-05 714
Цэргийн бүртгэл 2022 оны 01 дүгээр сарын 03-17-ны хооронд явагдана. Иргэд та бүхэн идэвхтэй хамрагдана уу!!!

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын тэмцээний аваргууд тодорлоо.

2021-12-30 516
Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулж Улсын Их Хурлын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээнийг сумын ИТХ-ын ажлын алба, нийгмийн бодлого, хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжил хариуцсан хороо, ИТХ-ын төлөөлөгч С.Үүрийнцолмон нар хамтран зохион байгуулж ажиллалаа.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 15
12 / 80%
3 / 20%
0 / 0%