Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Багийн ИНХ-ын Дарга, Тэргүүлэгчдийг чадавхижуулах сургалт боллоо

2017-04-11

Зуунмод сумын ИТХ-ын Ажлын албанаас 6 багийн Иргэдийн Нийтийн Хурлын Дарга, Тэргүүлэгчдийг чадавхижуулах сургалтыг 2017 оны 03 сарын 31-ний өдрийн Баасан гаригт сумын Иргэний танхимд зохион байгууллаа. Тус сургалт нь Нутгийн өөрөө удирдах ёсны тухай ойлголт, хурал хуралдах дараалал, аргачлал, Баримт бичиг боловсруулах арга зүй, Архивын нэгж бүрдүүлэх аргачлал, ИНХ-ын хуралдааны баримт бичиг эмхлэх, цаашид анхаарах асуудлууд, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх аждуудыг багаас санал авч эрэмбэлэх аргачлалын талаар сургалт, зөвлөмжийг өгч Багуудын статистик тоон мэдэдээлэл, сумын нутаг дэвсгэрт гарч буй гэмт хэргийн нөхцөл байдал, шалтгаан, цаашид анхаарах асуудлууд, Газрын талаар сумаас баримталж буй чиглэл зэргээр мэдээлэл өгөв. Сургалтанд нийт 16 хүн хамрагдав. 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%