Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

ТӨВ АЙМАГЧУУД ХОДООД ДУРАНДУУЛАХАД УЛААНБААТАР ЯВАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО

2017-03-27

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт Ходоодны дурангийн кабинет нээлтээ хийлээ. Тус кабинет 240 гаруй сая төгрөгийн хоол боловсруулах замын өвчний оношилгооны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байна. Ходоодны дурангийн тоног төхөөрөмжийн 80 гаруй сая төгрөгийг аймгийн Засаг дарга шийдвэрлэсэн бөгөөд үлдсэн хөрөнгийг Эрүүл мэндийн яамнаас шийдвэрлэжээ. Тус кабинетийг нээж тууз хайчлах ёслолын ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Нэгдсэн эмнэлгийн дарга С.Оюунцэцэг, Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа нар оролцлоо.

Төв аймгаас жилдээ 1500 гауй иргэд хоол боловсруулах замын өвчлөлийн шинжилгээнд Улаанбаатар хотруу очиж хамрагддаг байсан бол тус дурангийн кабинеттай болсноор аймагтаа шинжилгээнд хамрагдах боломжтой боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7395
5839 / 79%
959 / 13%
283 / 4%
314 / 4%