Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Зуунмод сумын 0-5 насны хүүхдийн гэрийн эргэлтийн мэдээ

2017-02-17

Томуу томуу төст өвчин нэмэгдэж байгаатай холбоотой 2017 оны 01 сарын 02-ноос эхлэнЗуунмод сумын  “Баруун-Зуунмод” Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар өдөр бүр тодорхой хуваарийн дагуу 0-5 насны хүүхдийн гэрийн эргэлтийг хийж гүйцэтгэж байгаа ба энэ үйл ажиллагаанд Эрүүл мэндийн газраас жолооч, автомашин, шатахууны дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

2017 оны 01 сарын 02-ноос 02 сарын 13 хүртэлх хугацаанд 0-5 насны эргэвэл зохих 1973 хүүхдээс 1775 хүүхдийг гэрээр эргэж үзлэг, зөвөлгөө өгч ажилласан ба энэ нь 89.9 хувийг эзэлж байна.

Үүнээс томуу томуу төст өвчтэй 474 хүүхэд буюу 24.02%, хатгалгаатай   32 хүүхэд буюу 1.62%, нэгдсэн эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэхээр илгээсэн 21 хүүхэд  буюу 1.06%, эмнэлгийн магадлагаа олгосон 22 хүн  буюу 1.1 хувь байсан  байна.

Эргэлтийн явцад хөдөлгөөнт хүн 152 буюу 7.70 хувийг эзэлж байна.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7395
5839 / 79%
959 / 13%
283 / 4%
314 / 4%