Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө

2016-11-19

Монгол Улсын Их хурлын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор зохион байгуулагдаж буй шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээний эрэгтэй шатрын ангилалд Энержи ресурс ХХК-ийн тамирчин Э.Эрболд түрүүлж, Эрдэнэс Таван толгой ХК-ийн тамирчин Б.Сумьяа хоёрт, гуравдугаар байрт Тавантолгой ХК-ийн тамирчин Б.Батзориг орлоо. Эмэгтэй шатрын ангилалд Т.Борын нэрэмжит ЕББДС-ийн багш Б.Цогзолмаа түрүүлж, Т.Борын нэрэмжит ЕББДС-ийн сурагч Б.Гийхнаран хоёрт, гуравт Б.Хандармаа орлоо. Эрэгтэй эхний гурван байр, эмэгтэй эхний байранд орсон тамирчдад аймгийн аварга шалгаруулах тэмцээнд орлцох эрхийн бичиг гардуулан өглөө. Тэмцээнд оролцсон бүх тамирчиддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 13
11 / 85%
2 / 15%
0 / 0%