Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

В.ИНЖИНАШ СУДЛАЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2016-05-16

Төв аймгийн ИТХурал санаачлан аймгийн ЗДТГ, БНХАУ-ын Ляонин мужийн Гадаадтай найрамдлаар харилцах нийгэмлэгтэй хамтран “Инжинаш судлалын Эрдэм шинжилгээний Анхдугаар бага хурал”-ыг Төв аймгийн Зуунмод хотноо 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хуралд “Дэлхийн Монголын Үндэстэн зохиолчдын холбоо”-ны ерөнхийлөгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ц.Хулан “Инжаннашийн яруу найраг, орчин үеийн үнэ цэнэ”, Ляонин мужийн Улсын хэмжээний  1-р зэргийн зохиолч, Ляонин мужийн Монгол судлалын хүрээлэнгийн орлогч дарга Сарантуяа “Дэлхийн уран зохиолын суут зохиолчдын Инжинашийн тодорхойлолт”, Улаанбаатар Их сургуулийн Магистр, Докторын сургалтын албаны дарга Х.Сүглэгмаа “В.Инжинашийн яруу найргийн сэтгэлгээний уламжлал шинэчлэлийн тухай”, БНХАУ-ын Чао Яанг хотын Багшийн мэргэжлийн коллежийн профессор багш Ү Фэнг Чинг  “Инжинаши” зохиолын дүр төрх болон ач холбогдол Инжинаши” зохиолын онцлог, ШУА-ын Хэл зохиолын   хүрээлэнгийн Төвөд Судлалын Секторын эрхлэгч Д.Сумъяа “В.Инжинашийн романуудын уран сайхны онцлог ” зэрэг сэдвүүдээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв.  Тус эрдэм шинжилгээний хурлийг нээж аймгийн ИТХ-ын дарга Ц.Мэндсайханы хэлсэн үгнээс.. “Өнөөдөр бид энэ танхимд Монголын хэл соёлын түүхэн томоохон төлөөлөгч, 19 зууны түүхч, зохиолч, яруу найрагч, зураач, утга зохиолын онолч Ванчинбалын Инжинашийн амьдрал, уран бүтээлийн Эрдэм шинжилгээний бага хурлыг хамтран зохиохоор хуран чуулаад байна. Монголын уран зохиолын билиг оюун төгс, соёлт гэр бүлийн гишүүн Инжинашийн тухай, түүний гол бүтээл их түүхэн роман Хөх судар-ын тухай сонсоогүй Монгол хүн бараг байхгүй. Учир нь энэ агуу түүхэн хүний амьдрал, уран бүтээлтэй бид дунд сургуулийн уран зохиолын хичээлээр дамжуулан уншиж танилцсан.  Нэрт зохиолч Инжинаш бол Өвөр Монголын Зостын чуулганы Түмэн баруун хошуу (Одоогоор Ляонин мужийн БэйПиао хот)-ын туслагч тайж, Чингис хааны удмын түүхт хүн гэдгээрээ онцгойрдог.  Тэр Монгол, Манж, Төвд, Хятад хэлийг сайтар эзэмшсэн, бичгийн өндөр боловсролтой, аав ах нарынхаа үйл хэрэг, зохиол бүтээлийг үргэлжлүүлэн туурвигч, суут соён гэгээрүүлэгч байжээ...,

            Их зохиолч Инжинаш 1837 онд Өвөр монголын Зостын чуулганы Түмэд баруун хошууны (одоогийн Ляонин мужийн Бэйпяо сяний Ся фу сян) "Шудрага бат хороо"-ны туслагч тайж Ванчинбалын долдугаар хүү болон төржээ. Түүний багын нэр нь Хасчулуу, хятад нэр нь Бао Хэншань, өргөсөн нэрийг нь Рүньтин гэдэг байжээ. Зостын чуулган нь XIX зууны үед Өвөр монголын олон чуулгануудын дотор, Манж Чин улсын нийслэл хотоос хамгийн ойролцоо оршдог мөртөө хятадын төв, зүүн хойт нутгийн гүүр болсон, монгол хятад, манж иргэд холилдон суурьшсан газар байв. Инжинашийн эцэг Ванчинбал өндөр боловсролтой, угсаа язгууртай тайж хүн байсан ба монгол, хятад, төвөд, манж зэрэг олон хэлний ном судар цуглуулан хадгалж, түүх шастир судлан шүлэг зохиол туурвиж байсан болохоор багаасаа ухаан сэргэлэн Инжинашийн уран бүтээл зохион туурвихад энэ нь асар их нөлөөлсөн байна.

            Ляонин мужийн Төлөөлөгчдийн ахлагч, Гадаадтай харилцах нийгэмлэгийн орлогч нарийн бичгийн дарга Ү Шэ Бин хэлэхдээ: “Монгол Улсын төв аймаг түүний удирдлага Инжинашийн намтар уран бүтээлийн Эрдэм Шинжилгааний Анхдугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Инжинаш хэмээх агуу зохиолч бидний харилцааны гүүр болж байгааг онцлон тэмдэглэе. Ирэх жил Инжинашийн мэндэлсний 180 жилийн ойг Ляонин мужид ёслол төгөлдөр тэмдэглэнэ. Бид Төв аймаг Монголын эрдэмтэн судлаачдыг оролцуулсан томоохон арга хэмжээг зохиохоор төлөвлөж байна” гэв. Төлөөлөгчдийн Цонжин болдог цогцолбор, Их Майдар бүтээн байгуулалттай танилцуулж, малчин айлд зочлов.

           

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%