Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Цагаан Овоо багийн иргэдэд мэдээлэл хийв

2016-04-17

2016.04.13-ны өдөр Цагаан-Овоо багийн нутаг Гучин, Оорцогт нутаглаж байгаа малчдад мөн Таван толгой тосгоны иргэдэд Сумын Засаг дарга С.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 1-р улирлын ажлын тайлангаа танилцууллаа. Тус ажлын хэсэгт Засаг даргын орлогч Б.Золбоо, Т.Борын нэрэмжит сургалтын менежер н.Эрдэнэчимэг, 6-р сургуулийн сургалтын менежер М.Уранчимэг, 6-р цэцэрлэгийн эрхлэгч Н.Уламбаяр, Сум дундын эмнэлгийн эрхлэгч Д.Дэлгэрмаа, Цагдаагийн ахмад н.Төгсбаяр, олон нитийн цагдаа О.Булгантуяа, Цагаан-Овоо багийн Засаг дарга Х.Шархүү, Нийгмийн даатгалын байцаагч Г.Бямбадулам, байгаль хамгаалагч Ш.Отгонбаяр, хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Э.Одцэцэг, хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Угтахбаяр, Соёлын төвийн эрхлэгч Г.Мөнзул, хөдөө аж ахуйн тасгийн дарга Б.Цэенхорол нар мэдээлэл хийж, сонирхсон асуултанд хариуллаа.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 13
11 / 85%
2 / 15%
0 / 0%