Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Таван хувийн хүүтэй ОРОН СУУЦНЫ зээлийг энэ сарын 15-наас эхлэн олгоно

2016-03-10

Өнгөрсөн баасан гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар орон сууцны зээлийн найман хувийн хүүг бууруулж, тав болгох эхний шатны журмыг баталсан. Тус журамд: Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг болох Налайх, Багануур, Багахангай дүүрэг болон Монгол Улсын 21 аймгийн иргэд орон сууц авах болон өмнө нь орон сууцны найман хувийн зээлд хамрагдсан бол таван хувь болгон бууруулахаар заажээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын агаарын бохирдол, төвлөрлийг сааруулах зорилгоор баригдсан гэр хороололын орон сууцжлуулат, шинэ суурьшлын бүсэд байр худалдан авсан болон авах иргэд эхний ээлжинд таван хувийн хүүтэй зээл хамрагдах боломжийг олгож байгаа юм. Тус журамд хэзээнээс хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байсан. Энэ талаар албаны хүнээс тодруулахад, “Засгийн газрын журам батлагдсаны дараа зорилтод хэсгийг таван хувьд хамруулах бэлтгэл эхэлсэн. Ерөнхийдөө бэлтгэл ажил хийгдээд дуусч байна. Ингээд журамд заасан нөхцлийн дагуу энэ сарын 15-ны өдрөөс таван хувийн хүүтэй зээлийг олгож эхэлнэ” гэсэн юм.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 13
11 / 85%
2 / 15%
0 / 0%