Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлагдлаа

2016-03-01

Нутгийн захиргааны зарим байгууллагад гарсан дэс түшмэлийн 2, туслах түшмэлийн 11 сул ажлын байранд ТАМШ зарлаж байна. 
“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна. Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ. 
Мэргэшлийн шалгалтын бүртгэлийг тус аймгийн Засаг даргын Тамгын газарт 2016 оны 03 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд 10:00-13:00 хүртэл, 14:00-17:00 хүртэл бүртгэнэ. 
Бүртгүүлсэн иргэдэд зориулан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх зааварчилгааг Салбар комиссоос аймгийн ЗДТГ-т 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 16.00 цагт өгнө.

Бүртгүүлэх иргэн дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ

1. Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);
2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт; /Гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын газраар Монгол хэл лүү хөрвүүлсэн байх/.
3. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
4. Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт;
5. “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь; /нэгийг анкетад наасан байна/.
6. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт
7. Шалгалтын үйлчилгээний төлбөр

Жич: Цэргийн үүрэгтний үнэмлэх /Цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийсэн байх/

Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Шалгалтын хуваарь

2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08:00 цагаас эхлэн шалгалтыг доорхи байдлаар зохион байгуулна.
1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт /цахимаар/
2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/, /цахимаар/
3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд шалгалтын байранд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Мэргэшлийн шалгалттай холбоотой асуулт болон зарлагдсан ажлын байрууд түүнд тавигдах шаардлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийгhttp://103.11.193.90/test/web/ үзнэ үү.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%