Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

"Алдарт эхийн одон"-ийн материалыг 3 сарын 1 хүртэл хүлээн авна

2016-01-31

АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД: "АЛДАРТ ЭХ"-ийн 1, 2 дугаар одонгийн материалыг 2016.03.15 хүртэл хүлээн авах тул материалаа бүрдүүлэн сумын ЗДТГ-ын 09 тоот өрөөнд авчирна уу. Бүрдүүлэх материал: Эхийн иргэний үнэмлэхний хуулбар Багийн Засаг даргын тодорхойлолт Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар Нас барсан бол улсын бүртгэлийн лавлагаа Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг дараах одонгоор шагнана. 6 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг "Эхийн алдар" 1-р одонгоор, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг "Эхийн алдар" 2-р одонгоор тус тус шагнана. Жич: 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт бага хүүхэд нь 1 нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд өмнөх 3 хүүхэд бүгд амьд сэрүүн байх ба 3 хүртэлх насанд үрчлэн авсан хүүхэд хамаарна. Мөн эхийн 1-р одон авах эхчүүд Эхийн 2-р одонгийн хуулбар, бага хүүхэд 1 нас хүрэхэд өмнөх 5 хүүхэд амьд сэрүүн байр хуулийн заалттай. Холбоо барих дугаар: 88010926

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 13
11 / 85%
2 / 15%
0 / 0%