Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

“Цахим эрүүл мэнд” төслийн нээлт

2016-01-20

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Цахим эрүүл мэнд” төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Төв аймагт боллоо. 
Төслийн нээлтэнд Монгол Улсын Шадар Сайд, ЭМСЯ-ны Сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, ЭМСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Баяр, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд ноён Син Хаймин, бусад албаны хүмүүс, аймгийн ИТХ-ын дарга Ц.Мэндсайхан, аймгийн Засаг даргын орлогч Н.Мөнхбаатар, Ш.Төмөрчөдөр, Засаг даргын зөвлөлийн гишүүд, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Алтантуул болон эрүүл мэндийн салбарын албан хаагчид нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
“Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд манай аймагт нийт 540,4 сая төгрөгийн компьютер, дагалдах хэрэгсэл бүхий мэдээллийн технологийн тоног төхөөрөмжүүдийг хүлээж авлаа.
“Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжсэнээр: 
- Хүлээгдлээс үүдэлтэй бухимдал арилж, үйлчлүүлэгчидэд тусламж үйлчилгээ цаг хугацаандаа хүрэх;
- Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг олон улсын стандартад нийцүүлэн нууцлал, аюулгүй байдал бүрэн хангагдсан нэгдсэн мэдээллийн санд хадгалж, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлж чадах ба тусламж үйлчилгээний чанар тэр хэрээр дээшилэх;
- Шаардлагагүй давтан шинжилгээний тоог бууруулж зардлыг хэмнэх;
- Эмийн жорыг цахим хэлбэрт оруулах замаарэмийн зохистой хэрэглээ төлөвшүүлэх;
- Алсын зайн оношлогоо эмчилгээний үйл ажиллагааг бүрэн хэмжээнд нэвтрүүлэх боломж бүрдэх;
- Өвчтөн шилжүүлэх тогтолцоо цахимжсанаар иргэдэд учруулдаг хүндрэлүүд үгүй болох зэрэг ач холбогдолтой юм.
Дэлхий нийтээр 21-р зууныг мэдээллийн зуун, мэдлэгийн зуун хэмээн хүлээн зөвшөөрч, улс орон бүхэн мэдээллийн технологийн дэвшлийг салбар бүртээ нэвтрүүлж, түүний үр шимийг ард иргэддээ хүртээхийг эрмэлзэх болсон энэ үед эрүүл мэндийн салбар энэхүү ажлыг маш амжилттай эхлүүллээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%