Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Иргэдийн анхааралд:

2016-01-05

МУЗГ-ын 2015 оны 490-р тогтоолоор “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам”-д ӨМНС-ийн 1-17-р бүлгийн хүүхдэд мөнгө олгохоор өөрчлөлт оруулсан байна.Харин ӨМНС-ийн 18-20-р бүлгийн өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгогдохгүй болно.
Иймд ТА:
- Иргэний үнэмлэхтэйгээ хорооныхоо нийгмийн ажилтанд хандаж амьжиргааны түвшний хэддүгээр бүлэгт байгаагаа мэдэж болно.
-Судалгаанд огт хамрагдаагүй бол судалгаанд хамрагдах өргөдөл хүсэлтийг батлагдсан маягтаар гаргана.
-Амьжиргааны түвшнээ хүлээн зөвшөөрөхгүй бол дахин үнэлгээнд хамрагдахаар өргөдөл хүсэлтийг батлагдсан маягтаар гаргаж болно. /2013 онд судалгаанд хамрагдаагүй болон хамрагдсан ч түвшнээ хүлээн зөвшөөрөхгүй дахин үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасан тохиолдолд тухайн өрхийн дахин үнэлгээнд хамруулахыг хүссэн өргөдлийг хүлээн авч үнэлгээ хийх жагсаалтад бүртгэж, дахин үнэлгээ хийх хуваарийг НХҮХ-ийн судалгааны мэргэжилтэн хороогоор гаргаж 2016 оны 01 сард багтаан зохион байгуулахаар бэлдэж байна. Дахин үнэлгээ хийх ажил нь хүүхдийн мөнгө авах нөхцөл бүрдсэн гэсэн үг биш бөгөөд хэрэв дахин үнэлгээгээр 18-20-р бүлэгт тодорхойлогдвол хүүхдийн мөнгө олгохгүй. /
-Өмнө нь судалгаанд хамрагдсан болрвч амьжиргааны түвшнээ үнэлүүлээд зөвшөөрөөгүй дахин үнэлгээнд хамрагдаж, тэр хугацаа нь 1 жил болоогүй бол дахин үнэлгээ хийхгүй.
- Амьжиргааны түвшний 1-17 дугаар бүлэгт багтаж хүүхдийн мөнгө авах эрх нь үүссэн өрхөд 2013-2015 онуудад шинээр төрсөн, үрчилж авсан зэрэг хүүхдийн мэдээллийг батлагдсан маягтаар бүртгэн авч програмд шивж оруулна. / 12-р сарын 28-наас /
- 2016 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар асрах газар асруулж байгаа болон хорих газарт байгаа хүүхдэд хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшинг харгалзалгүй олгоно. Хүүхэд хорих газраас суллагдсан тохиолдолд тухайн хүүхдийн оршин суугаа хаягийн дагуу ӨМНС-аас шүүн Засгийн газрын 70 дугаар тогтоолын нэмэлт өөрчлөлтийн дагуу хүүхдийн мөнгө олгох асуудлыг шийдвэрлэнэ.
- Гадаад улсад удаан хугацаагаар гэр бүлээрээ амьдарч байгаа хүүхэд ӨМНС-д бүртгэгдээгүй тохиодолд хүүхдийн мөнгө авах боломжгүй болсон тул журмын дагуу зогсоох арга хэмжээ авна. /Учир нь өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлалд зааснаар Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа өрх, хүн амыг өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамруулахаар заасан байдаг./
-Харин эцэг, эх нь гадаадад амьдарч байгаа боловч хүүхэд нь Монгол улсад аль нэг асран хамгаалагчийн өрхөд амьдарч байгаа тухайн өрх нь амьжиргааны түвшний 1-17 дох бүлэгт багтаж байгаа бол хүүхдийн мөнгө авах боломжтой. Тухайн хүүхдийг асран хамгаалж байгаа өрхийн амьжиргааны түвшин 18-20 дох бүлэгт багтаж байгаа тохиолдолд хүүхдийн мөнгө авах боломжгүй юм.
- Гэр бүл салалт болон эцэг эхийн аль нэг нь нас барсан, эсвэл өөр асран
хамгаалагчтай болсон гэх зэрэг шалтгаан нь хүүхэд хүүхдийн мөнгөө авахгүй байх
шалтгаан болохгүй бөгөөд тухайн хүүхдийн амьдарч буй өрх нь өрхийн
мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэн амьжиргааны түвшний 1-17 дох бүлэгт багтаж
байгаа нөхцөлд хүүхдийн мөнгө авах эрх нь нээлттэй байна. Харин асран хамгаалагч өөрчлөгдсөн, эсвэл хаяг өөрчлөгдсөн зэрэг иргэний шилжилт хөдөлгөөний асуудлыг хүүхдийн асран хамгаалагч харьяа сум, хороондоо хандан зохих журмын дагуу мэдэгдэж өөрчлөлтийг хийлгэсний дараа хүүхдийн мөнгийг олгох арга хэмжээг авна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%