Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

2015-11-30

         2015 оны 11 дугаар сарын 30-ны өдөр баруун аймагуудын нутгаар, 12 дугаар сарын 01-ны төв аймгуудын нутгаар цас орж салхи 18-20 м/с ширүүсч цасан болон шороон шуурга шуурч хүйтний эрч чангарна.
Иймд:  Урьдчилан сэргийлэх мэдээг иргэд, малчдад мэдээллийг бүхий л хэрэгсэлээр, мөн цаг уурын өртөө харуулын “Багц мессеж”-ээр олон удаагийн давтамжтайгаар  хүргэх:
-Цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй тул , сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн хүч хэрэгсэлийг тодотгон бэлтгэх, бэлэн байдлыг хангуулалж, үүрэг гүйцэтгэх:
-Их цас, салхи шуурганы үеэр иргэд, жолооч нарт хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр нөстөн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавихыг зөвлөх:
-Сум багаас алслагдсан айл өрх, отор нүүдлээр яваа малчдын бүртгэл судалгааг гарган, тэдэнд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээнд онцгойлон анхаарах:
-Хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, эвдрэх, шатахуун дуусах, холбоогүй болох зэрэг тохиолдолд гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул шаардлагатай тохиолдолд Автотээврийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-д заасныг үндэслэн тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнийг хязгаарлах, мэргэжлийнбайгуулагуудтай харилцан ажиллахыг үүрэг болгож байна.
                                                                    

                                         ДАРГА, ОНЦГОЙ БАЙДЛЫН ХУРАНДАА Н.ТӨМӨРБААТАР

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%