Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Манлайлал ба Удирдлага сургалт боллоо

2015-11-25

Өнөөдөр буюу 2015.11.25-ны 10:00-15:30 цагийн хооронд "ЮНЕСКО" Бээжин дэх салбар, "Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгмэлэг" Хариуцлагатай Залуу Манлайлагч хөтөлбөрийн хүрээнд "Манлайлал ба Удирдлага" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа. Энэхүү сургалтыг тус хөтөлбөрийн хүрээнд сургагч багшаар бэлтгэгдсэн багш нар болох Төв аймгийн Хариуцлагатай Залуу Малайлагч клубын гишүүд зохион байгуулсан ба сургалтын зорилго нь орон нутаг дахь залуучуудын нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, бодлого боловсруулах явцад залуусын оролцоог дээшлүүлэхэд чиглэсэн тэдний хөгжил, оролцоо, боловсролыг дэмжиж, ардчилсан нийгмийн хариуцлагатай иргэн болон төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх явдал юм. Сургалт нь Хүний эрх, Манлайлал ба харилцааны үйл явц, Жендерт суурилсан хүчирхийлэл, Хэвлэл мэдээллийн ил тод байдал зэрэг сэдвүүдийн хүрээнд болж Төв аймгийн Төрийн болон ТББ-ын төлөөлөл болох 23 залуус оролцож Сертификат гардан авлаа.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%