Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Төв аймгийн Эрүүл Мэндийн Газраас зөвлөж байна

2015-11-24

Томуу, ханиаднаас сэргийлэхийн тулд иргэд юу хийх вэ?
Өвөл, хаврын хүйтэн сэрүүн цаг буюу жил бүрийн 12 дугаар сараас дараа оны 1-4 дүгээр саруудад томуу, томуу төст өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй хугацаанд томуу, ханиадаар өвчлөхөөс сэргийлэх, өөрсдийгөө хамгаалах дараах энгийн зөвлөгөөг амьдралын дадал, хэвшил болгохыг зөвлөж байна. 
• Гэр, сууц, анги танхим, ажлын байрыг тогтмол агааржуулж, дулаан (18o-22o) байлгах
• Гэр орон, анги танхим, ажлын байранд нойтон цэвэрлэгээ тогтмол хийх, халдваргүйжүүлэх бодис хэрэглэж занших
• Даарахгүй байх, цаг агаарын байдалд зохицуулан хувцаслах
• Хангалттай унтаж амрах, идэвхитэй хөдөлгөөнтэй байх
• Цай ундаа халуунд нь ахиухан уух, эрүүл, аюулгүй, илчлэгтэй хоол хүнс хэрэглэх
• Цэгэн иллэг хийх, дархлаа дэмжих бэлдмэл, амин дэм, жимс, ногоо нэмүү хэрэглэх.
• Гараа байнга савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх
• Ханиаж, найтаахдаа ам, хамраа алчуураар дарах эсвэл тохойгоороо хаах буюу хүнгүй тал уруугаа хандах, маск зүүх, алчуур,сальпетик хэрэглэх, шүлс, нус цэрээ ил задгай хаяхгүй байх
• Хүүхдийг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах, улиралын томуугийн вакцинд хамрагдах
• Ханиад томуутай хүнээс хол (1 метрээс дээш зайтай) байх.
• Өвчлөх, хүндрэх эрсдэлтэй архаг хууч өвчин, харшил зэргийг эмчлүүлэх
• Тамхи, архи, мансууруулах, антибиотик эм бодис хэрэглэхгүй байх.
• Хэрвээ томуу, ханиадны шинж тэмдэг (халуурах, ханиах, найтаах, толгой, хоолой, цээж, үе мөч, булчингаар өвдөх, хамар битүүрэх, нус гоожих, хомхой гарах, хоолонд дургүйцэх г.м ) илэрвэл өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмчид үзүүлэх
• Ханиад томуугаар өвдсөн бол ажил, сургууль, цэцэрлэг болон гадуур явахгүй, гэртээ дулаан байж, хэвтрийн дэглэм сахих, өвчтэй байгаагаа эмчид болон ойр дотны хүмүүс, ажил, сургууль, цэцэрлэгт мэдэгдэх.
• Ханиад, томууны үед сум, өрх, багийн эмч,эмнэлэгт хандаж эмнэлгийн тусламж авах, отроор яваа буюу явуулын хүн бол аль ойр байгаа эмч, эмнэлэгт хандах. 
• Ханиад дөнгөж хүрэхэд өөрийн дураар антибиотик бүү хэрэглээрэй

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 9
8 / 89%
1 / 11%
0 / 0%