Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Өршөөлийн хуулийн хэрэгжилт Зуунмод хотод

2015-11-13

Монгол Улсын Засгийн газар Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ уг хуулийн төслийг УИХ-ын 2015 оны ээлжит бус чуулганаараа хэлэлцэн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан уг хуулийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан.

Энэ хуулиар 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн зарим этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхөөр заасан.

Тэгвэл Өршөөлийн хуульд хамрагдсан Төв аймгийн харьяат 50 иргэнийг Зуунмод сумын ИТХ-аас санаачилж, сумын ЗДТГ, Аймгийн Цагдаагийн газар хамтран 2015.11.06-07-ны өдрүүдэд хүлээн авч Төв аймгийн Хуулийн хэлтэс, Улсын бүртгэлийн газар, Нийгмийн Халамж Үйлчилгээний Хэлтэс, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Төв ОНХХ хамтран өршөөгдсөн иргэдэд мэдээлэл, сургалт хийж Ватиканы төлөөлөгчийн газрын хамт олон сэтгэлийн дэм болгон халуун хоолоор дайлсан юм. 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%