Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

ЗУУНМОД САЙН ДУРЫН АЖИЛ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА

2015-11-11

Зуунмод сумын ИТХ-ын ажлын алба,  Энхтайвны корпусын сайн дурын ажилтан Грег Шроедр хамтран Зуунмод сайн дурын ажил хөтөлбөрийг санаачилан хэрэгжүүлэхээр болж өнөөдөр нээлтийн ажиллагаагаа хийлээ. Тус хөтөлбөр нь эхний ээлжинд Зуунмод сумын ИТХ, ЗДТГ, Төв аймгийн ЦГ, НХҮХ, ХГБХХ, АНЭ, Ахмадын Чөлөөт Холбоо, Хот Тохижуулах Газар, Солонго цогцолбор гэсэн 9 байгууллагад хэрэгжиж эхлэх ба байгууллага тус бүр дээр 2 сурагч 1 улирлын турш сайн дурын ажил хийх юм.  Сайн дурын ажилтнаар ажиллах сонирхолтой ХЦС-ийн 12-р ангийн эхний 20 сурагчийг сонгон авч ажиллуулахаар болсон ба дараагийн ээлжинд санал өгсөн сурагчид ажиллах юм байна. Ингэснээр сурагч тухайн байгууллагын үйл ажиллагаатай танилцаад зогсохгүй, тэдний идэвхи оролцоо нэмэгдэж, өөрсдийгөө хөгжүүлэх, таньж мэдэх, мэргэжилт сонготын баримжаа олж авах боломж бүрдэж байна. Хөтөлбөрийн нээлтийн ажиллагааг ИТХ-ын Дарга Д.Бэрцэцэг нээн үг хэлж, Зуунмод сумын ЗД-ын орлогч З.Эрдэнэбаатар, эцэг эхийн төлөөлөл, байгууллагын сайн дурын Зохицуулагчид, найзуудын төлөөлөл Сайн Дурын Ажилтан Сурагчдад амжилт хүсэн үг хэллээ. Хамтран ажилласан байгууллага, хамт олон, эцэг эхийн төлөөлөлдөө баярлалаа. 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%