Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

ЗУУНМОД ХОТЫГ ОНГОЦ БУУДЛЫН ХОТ БОЛГОХ БОЛОМЖ

2015-10-30

Бидний эргэн тойронд маш олон асуудал шийдлээ хүлээж байгаач Зуунмод хотын хөгжилд аюул занал хийлж байгаа “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын хот[1]”-ыг энэ удаад сонгон авч байна. Чухам яагаад улсын хэмжээнд маш томд тооцогдох бүтээн байгуулалт асуудал болчихвоо гэж та бодож байж болох юм. Үүнийг өөрийнхөө өнцгөөс тайлбарлья.

72 жилийн түүхтэй Зуунмод хот нь 17 мянган хүн амтай, 1918мкв газар нутагтай. 1 хувийн телевизтэйгээс өөр мэдээллийн хэрэгсэлгүй, үйлчилгээний төвүүд хомс, өргөн хэрэглээний барааны үнэ алслагдсан аймгуудаас өндөр гээд асуудал олонтой хөгжлөө хүлээж буй сум.

Ийм болсон шалтгаан нь их хотын дэргэд оршдогынх. Гэтэл сүүлийн үед Зуунмод хотын дэргэд ердөө 15км-ийн зайд 60 мянган хүн амтай Майдар бурханы хот, мөн дээр дурьдсан шинэ онгоц буудлын хот 100 мянган хүн амтай төлөвлөгдөж байна. Улс орон маань хөгжин цэцэглэж байгаач 2 их хүч бидэн лүү ирж явна.

Нэг их хүч болох шинэ онгоц буудлын хот нь Улаанбаатар хотоос 52 км, Зуунмод хотоос 8км-ийн зайд төлөвлөж байгаач Зуунмод хоттой хаяа залган сүндэрлэнэ. Учир нь:

1.   Олон улсын нисэх онгоцны буудлын ойр 3км дотор хот байх ёсгүй гэсэн олон улсын стандарт байдаг.

2.   Шинэчлэлийн ЗГ-аас Аймгийн төвүүдийг хот статустай болгохоор төлөвлөлж, Зуунмод хотын ерөнхий төлөвлөгөөг “Хот төлөвлөлтийн хүрээлэн” гүйцэтгэж дууссан. Үүгээр газар нутгийн хэмжээ 3000мкв-аас багагүй байх ёстойг заасан. Иймээс  Зуунмод хот хилийн цэсээ өргөтгөх ажил өрнөж шинэ нисэх онгоцны буудал хүртэл тэлэх төлөвлөлт гарсан юм.

Энэ 2 их хүч амилвал Зуунмод хот ямар дүр төрхтэй суурин болох бол. Та энэ тухай бодож үзээрэй.

Үүнийг шийдэх хамгийн оновчтой арга бол Зуунмод хотыг түшиглэн онгоц буудлын шинэ хотыг байгуулж шинэ нисэх онгоцны буудлын хотыг Зуунмод гэж тогтох нь зүйтэй. Төв аймагчууд бидний хүсэл энэ. Орон нутгийн эрх ашгийг урьд тавьж улсын эрх ашгаа хангах нь зөв бодлого байх болно.

Онгоц буудлын хотын харьяаллыг эцэслэн шийдвэрлэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Ингэхдээ нийгэм, эдийн засгийн хөгжил, өөрчлөлттэй уялдуулан хотуудын төлөвлөлтийг боловсронгуй болгож хүн амын тав тухтай аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал юм.

Манай орон шинэ онгоцны буудал барьж буй 89 дэх орон. Бүх онгоцны буудлыг дагаж хот байгуулсан байдаг. Монгол улс ч дээрх жишгээр хот байгуулахаар төлөвлөж байна. “Чингис хаан” нисэх онгоцны буудал цагт 500 хүнд үйлчилдэг бол шинэ буудал эхний ээлжинд цагт 1200, өргөтгөл хийснээр 2500 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Тиймээс олон улсын жишгээр дагуул хот хөгжүүлэх нь зайлшгүй. Гэхдээ Улаанбаатар хотыг хүчирхэгжүүлж эргэн тойрон дахь суурин газруудын сүнс сүлдийг ховх сорох уу? Эсвэл тэднийг хүчирхэгжүүлэн тэлж Улаанбаатар хотоо ч ая тухтай хот шиг хот болгох уу? Зуунмод хот ирээдүйд дагуул хот, хаяа хот эсвэл бие даасан хот байхын аль нь бидэнд хэрэгтэй вэ?

Шинэ хот үүсгэн нэг захиргааны бүтэц үүссэнээр улсын төсөвт хэдий хэмжээний ачаа нэмэгдэх бол.

Миний хэлэх гэсэн санаа товчхондоо бол асар их зардал одоо болон ирээдүйд гаргаж шинэ хот үүсгэхээс татгалзаж одоо байгаа боломжид тулгуурлан бүр их хөгжил рүү тэмүүлэх юм.

ЗУУНМОД СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.ЖИГМЭДДОРЖ



[1] Цаашид “шинэ  онгоц буудлын хот” гэх.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 7
6 / 86%
1 / 14%
0 / 0%