Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Баруун-Урт хотын ИТХ-ын Дарга, Төлөөлөгчдийн туршлага судлах айлчлал боллоо

2015-10-29

Бүтээн байгуулалтын ажлаараа Улсдаа тэргүүлж буй Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын ИТХ-ын Дарга, төлөөлөгчдөөс бүрдсэн 13 хүний туршлага солилцох албан айлчлал энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Зуунмод суманд боллоо. Манай 2 сум нь эртнээс харилцан сайн туршлага солилцож ирсэн төдийгүй 2013 онд Зуунмод сумын ИТХ-ын Даргаар ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй баг тус сумын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байсан бол энэ удаа Баруун Урт сумын төлөөлөгчид Зуунмод сумын Төв Чандмань ДЭХГ-ын "Цэвэрлэх байгууламж", Баянхошуу багийн "Жишиг хороолол", орон нутгийн үйлдвэрлэгч "БОНН" ХХК-ний үйл ажиллагаа болон нэрийн барааны дэлгүүрээр зочилж шинээр баригдаж буй "Нисэх онгоцны буудал"-тай танилцсан юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7395
5839 / 79%
959 / 13%
283 / 4%
314 / 4%