Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

ЗУУНМОД СУМЫН 2015-2016 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

2015-10-29

2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөгөө гарган Зуунмод сумын Засаг даргын  2015оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/92тоот захирамжаар “Өвөлжилтийн бэлтгэл хангах тухай”  ажлын хэсэг, төлөвлөгөөг батлан, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, засвар үйлчилгээ хийх ажлын төлөвлөгөөг баг, байгууллага, аж ахуй нэгж бүрээр гаргуулж төлөвлөгөөний биелэлтэнд хяналт тавьж ажилласан.
Төв Чандмань ДЭХГ-ын:
ДЭХАлба нь:  Халаалтын  хэсгүүдийн  2015-2016 оны ӨБА-ын  төлөвлөгөөнд  нийт  561 -н нэр төрлийн ажил  гүйцэтгэхээр төлөвлөж,     
Улсын хөрөнгө оруултаар  ажил хийгдээгүй. Орон нутгийн төсөвийн хөрөнгө оруулалтаар нийт  79.9 сая төгрөгөөр халаалтын 3-р хэсгийн Цэлмэг хотхоны гадна дулааны 360 метр шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдсэн.
Халаалтын 6-р хэсэгт ДХ-13-14-р худаг хүртэл 36 метр  дулааны  шугамын өргөтгөл шинэчлэлийн  ажил, халаалтын хэсгүүдийн гадна дулааны 88 ширхэг худгийн хаалтанд засвар үйлчилгээ хийж, 10ширхэг хаалт сольсон, 15ширхэг ширмэн люк таг тавьж ,худгийн таг цутгаж засварласан.
Халаалтын зуухны 26ш тогооны  засварын ажил бүрэн дуусаж ажилд бэлэн болсон. Тоног төхөөрөмж  болох насос, сэнс, машин механизм, гадна дулааны шугам сүлжээний  засвар үйлчилгээ бүрэн дууссан.
Нүүрсний нөөцлөлт 6500 тн буюу нийт нүүрсний 13%-тай тэнцэх  нүүрс татан авч нөөцөлсөн, нүүрс нийлүүлэх 3 компанитай гэрээ хийсэн.
Халаалтын хэсгүүдийн цахилгааны монтажны засвар үйлчилгээ бүрэн хийгдсэн. 51,8сая төгрөгийн хөрөнгө  зарцуулсан.
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Ус суваг, орон сууцны албаны нийт 40 ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд эдгээр ажлуудад 26.4 сая төгрөг засвар үйлчилгээний  ажлууд бүрэн хийгдэж 100% хувийн биелэлттэй байна.
2015 оны 10-р сарын 05-ны өдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөний биелэлт  100% биелэлттэй байна.
СӨХ-ны хэсэг нь: Нийт 7 ажил хийхээр төлөвлөсөн ба биелэлт 100 хувь. Нийт 5,7 сая төгрөг зарцуулсан байна.
Зуунмод цахилгаан түгээх төв нь: Зуунмод Түгээх төвд өвөлжилтын бэлтгэл ажлын хүрээнд Их засварын ажлаар Төв-Б 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд 3,2 км%  33 ширхэг модон тулгуур төмөр бетон хийцээр сольсон мөн  Баян хошуу, Дэнж, Цэвэр усны нөөцийн 10/0,4 кВ-ын дэд өртөөний модон хийцийг төмөр бетон хийцээр бүрэн сольж нийт 56сая төгрөгийн засвар үйлчилгээ хийгдсэн. ӨБА 100 хувь бүрэн хангагдсан.
Албан байгууллага, Аан, иргэн: “Хүмүүн” цогцолбор сургууль, 5-р сургууль, “Бүжинхэн” цогцолбор цэцэрлэг, “Дэгдээхий” цогцолбор цэцэрлэг, “Ирээдүй” цогцолбор цэцэрлэг, МСҮТ, Эрүүл Мэндийн газар, Төв номын сан, Нийгмийн Даатгалын хэлтэс, зэрэг аж ахуй нэгж албан байгууллагууд нь усргал засвар үйлчилгээг, худаг, шугамын дулаалгыг бүрэн хийж гүйцэтгэсэн. Мөн “Дэлхийнзөн” ОУБ, АймгийнОБГазар, Улаанзагалмайн хороотой хамтран Гамшгийн эрсдлийг бууруулах  хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн бэлэн байдал” сэдэвт сургалтыг 2 үе шаттай зохион байгуулж, нийт 51 ААН, Байгууллага, 6-н багийн  1278 иргэн хамруулсан.
Маа-н өвөлжилтийн бэлтгэлийн талаарх товч танилцуулга
2015 - 2016 оны өвөл,  хавар хонин толгойд шилжүүлснээр 117893,1 мянган мал өвөлжиж, хаваржих тооцоотой байна. Алтанбулаг, Баян-Өнжүүл, Сэргэлэн Өндөрширээт сумдын нутаг дэвсгэрт 124 малчин өрхийн 24176 мянган толгой мал, Улаанбаатар, Хэнтий Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 4 малчин өрхийн 1881 мянган мал, өөрийн сумын нутаг дэвсгэрт 86 малчин, 269 мал бүхий өрхүүдийн 30,0 мянган мал өвөлжиж, хаваржих судалгаа гарсан.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2011оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг малчны хотонд хангуулах шалгуур үзүүлэлт ”- ийг малчин өрх бүрээр хагуулахаар баг бүрээс хэрэгжилтийг хангуулахаар 6-н багаас хэрэгжилтийг авч нэгтгэн мал аж ахуйн өвөлжилийн бэлтгэл 88,9 %-тай хангагдаж үйлдвэр хөдөө аж ахуйн газарт хүргүүлэн ажиллаа.  
Сумын Засаг даргын 2015 оны а/43, а/130 дугаар мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээ зохион байгуулах тухай захирамжуудын дагуу халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 9-н төрлийн тарилгыг давхардсан тоогоор 70.0 мянган малд, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх туулгалт-8,0  мянга, угаалга-15,2 мянга, боловсруулалт-5,0 малд, Ариутгал халдваргүйтгэлийг-17,0 м2 талбайд хийж гүйцэтгэсэн.
Аймгийн Засаг даргын 2015 оны а/297 дугаар захирамжаар Зуунмод суманд өвс-456 тн, гар тэжээл 692 тн-ийг бэлтгэх хуваарь ирсэний дагуу  сумын Малчин мал бүхий өрхөд шаардлагатай өвсний судалгааг гаргахад сумын хэмжээнд 800 тн өвс шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Одоогийн байдаар малчин, мал бүхий өрхүүд 689.74 тн өвс, 285.3 тн гар тэжээл, 15 тн хужир сүү бэлтгэсэн статистик мэдээ гарсан.   Сумын нөөцөнд өвс, тэжээл нөөцлөөгүй байна.
 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%