Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Хот тохижуулах газрын 10 сард хийсэн ажлын мэдээлэл

2015-10-28

ХТП-12 оос тэжээл авсан гэрэлтүүлгийн 12 ш гэрэл засварлан асааж ажилд оруулав. Төв садны 4 ш гэрэл засварлав. Хашааны хаяг Мал, амьтны журмын хашаа гэсэн хаяг хийж байрлуулав. 6-р багийн 9-4 тоот гудамжны цамхагт гэрэлтүүлгийн 6ш гэрэл засварлан асааж ажилд оруулав. Зүүндэлгэр багийн сургуулийн хойд цамхагт гэрэлтүүлгийн 5 ш гэрэл, ХТП 33 зам дагуух 10ш гэрэл тус тус засварлан асааж ажилд оруулав.

15,16,17,18-р байрны орчны явган замын 10ш гэрэл, 20 м кабель сольж ажилд оруулав. УАА-н замын гэрэлтүүлгийн тоолуур 3 фазын № 401509264688, автомат, шит сольж 15 ш гэрэл засварлан асаав. Дэнжийн гудамж замын гэрэлтүүлгийн тоолуур 2015,10,20 нд ажиллахгүй болсон. Самдан баатарын хөшөөний 6 ш гэрэл, ХТП-11 –ээс тэжээл авсан 4 замын уулзвараас дивизийн байрны чиглэл дэхь зам дагуух гэрэлтүүлгийн 250 м кабель сольж, 12 ш гэрэл засварлан асааж ажилд оруулав. Канвоны гудамжны тасарсан кабель залгаж 13 ш гэрэл засаж ажилд оруулав. ХТП-12 оос тэжээл авсан гэрэлтүүлгийн талбайн 6ш, Бодоогийн гудамжны 8ш, Канвоны гудамжны 5ш, Зуунмод голын хөндлөн явган зам дагуух 6ш гэрэл, 1 ш толгой, УАА-н зам дагуух гэрэлтүүлгийн 12ш тус тус засварлан асааж ажилд оруулав. Энэ сард нийт 131 ш гэрэл засварлан асааж, 270 метр кабель сольж ажилд оруулав.

МЭДЭЭЛЭЛ ГАРГАСАН: ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗРЫН ИНЖЕНЕР  Н.ГАНБОЛД

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%