Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Аймгийн аварга шалгаруулах "НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ 2015" амжилттай зохион байгуулагдлаа

2015-10-26

Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулсан Аймгийн аварга шалгаруулах "Ногоон гэрэл-Цагаан шугам-2015" тэмцээн 2015.10.24-ний өдөр Төв аймгийн Биеийн тамир спортын газарт амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн "Хүч" баг, 5-р сургуулийн "Жавхаа" баг, 4-р сургуулийн "Сүлд" баг, Баянчандмань сумын "Чандмань" баг, Лүн сумын "Энхийг сахиулагч" зэрэг 5 багийн 60 хүүхэд оролцож Гэрийн даалгавар, Мэндчилгээ, Багийн ахлагч нарын тэмцээн, Урлагийн тоглолт гэсэн төрлүүдээр авхаалж самбаагаа сорьж багийн дүнгээр Хүмүүн цогцолбор сургуулийн "Хүч" баг Нэгдүгээр байр, Баянчандмань сумын ЕБС-ийн "Чандмань" баг Хоёрдугаар байр, 5-р сургуулийн "Жавхаа" баг Гуравдугаар байрыг тус тус эзэлж Улаанбаатар хотод болох тэмцээнд Аймгаа төлөөлөн оролцох эрхээр шагнагдсан байна. Тэмцээнийг Төв аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсрол соёлын газар, Төв аймгийн Замын Цагдаагийн тасаг, Эрүүл мэндийн газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Улаан загалмайн хороо, Зуунмод сумын ГХУСАЗЗ хамтран зохион байгуулсан байна.  

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%