Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

“Хариуцлагатай залуу манлайлагч” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

2015-10-17

ЮНЕСКО (НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага)-ийн Бээжин дэх салбар , Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Нийгмийн хөгжлийн хэлтэс хамтран “Бодлогын нөлөөлөлд залуусын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, чадавхижуулах нь” хөтөлбөрийн хүрээнд залуучуудад зориулсан “Хариуцлагатай залуу манлайлагч” сургалтыг 2015.10.16-17-ны өдрүүдэд Зуунмод суманд амжилттай зохион байгууллаа. 
Тус сургалтанд Төв аймгийн Төрийн байгууллагуудын залуусын төлөөлөл болох 30 залуу оролцож 2 өдрийн сургалтыг амжилттай, үр дүнтэй өнгөрүүлсэн байна. 
Сургалтаар Манлайлал ба удирдлага, Өөрийн эрхийг мэдэх ба түүнийг шаардах тухай, Сайн засаглал ба иргэний оролцоо, Хүчирхийллийн бус аргаар зөрчилдөөнийг шийдвэрлэх нь, Идэвхи ба хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Саад тотгор ба сорилтыг даван туулах нь зэрэг олон сэдвүүдээр яриа таниулга, дасгал ажилласан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7395
5839 / 79%
959 / 13%
283 / 4%
314 / 4%