Төв аймгийн Засаг Дарга Д.Баярбатын санаачилгаар аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн дэмжлэгтэйгээр Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн шинэчилсэн засварын ажил явагдаж байна. Төв аймгийн Зөв залуус клубын 1:7 сайн үйлсийн аяны хүрээнд Аймгийн Засаг даргын хийж байгаа 1 ажил ба Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд болох албан байгууллагууд өөрсдийн санаачилга, дэмжлэгээр мөн 1 сайн үйлс бүтээн эмнэлэгээ шинэчлэх юм байна. Тус ажлын зорилго нь аймгийнхаа иргэд, хөдөлмөрчдийн тусламж дэмжлэгтэйгээр эмнэлэгээ засаж тохижуулан ая тухтай орчин бүрдүүлээд зогсохгүй Шинэчилэгдсэн эмнэлэг Шинэлэг үйлчилгээ уриатайгаар үйл ажиллагаатай явуулж байна.