Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Хууль сурталчилах өдөрлөг

2015-09-28

Зуунмод сумын ГХУСАЗЗ, ЗДТГ, Аймгийн Хууль зүйн хэлтэстэй хамтран Зуунмод сумын 6 багийн иргэдийн дунд тусгай удирдамжийн дагуу "Хууль сурталчилах өдөрлөг"-ийг зохион байгуулж байгаа ба өнөөдөр буюу 2015.09.28-ны 11:00 цагт Номт, Баянхошуу багийн иргэдэд, 15:00 цагт Ланс багийн иргэдэд тус өдөрлөгийг тухайн баг дээр нь очиж зохион байгуулж байна. Дараагийн удаад 2015.09.30-ны 11:00 цагт Нацагдорж багийн иргэдэд, 15:00 цагт Баруун Зуунмод багийн иргэдэд тус тус зохион байгуулна.
Өдөрлөгт Аймгийн Прокурорын газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэхгэх газар, Аймгийн Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Стандарт хэмжил зүйн төв, Замын цагдаагийн тасаг гэх зэрэг албан байгууллагууд оролцон мэдээлэл хийж иргэдэд зориулсан гарын авлага тараан тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн юм. 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%