Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Өвөлжилтийн бэлтгэл ажлын үзлэг шалгалтын удирдамж

2015-09-23

Зуунмод сумын ИТХ-ын 31 төлөөлөгчид сумын харьяа албан байгууллага, айл өрх, иргэдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг 2015 оны 09 сарын 28-ны өдрөөс 2015 оны 10 сарын 02-ны өдрүүдэд шалгаж иргэд сонгогчдын санал хүсэлтийг сонсох, тулгамждаж байгаа асуудлыг ИТХ-ын хуралдаан, Тэргүүлэгчдийн хуралдаанд уламжлан шийдвэрлэхээр ИТХ-ын Даргын удирдамжийн дагуу  ажиллахаар боллоо. Үзлэг шалгалтаар дараах ажлуудыг хийх юм:
1.  Төв Чандмань ДЭХГ-ын халаалтын зуухнуудын нүүрс таталтын байдал, хийгдсэн засвар үйлчилгээ, өргөтгөл
2.  Нийтийн орон сууцны айл, өрхийн гаднах дулааны транс, бохирын шугамыг дулаалсан байдал
3.  Шинээр баригдсан болон дулаан засвар үйлчилгээ хийсэн байрнуудын гаднах талын газрын хөрсний тэгш байдал
4.  Нийтийн орон сууцнуудын орцны хаалга, цонхны бүрэн бүтэн байдал
5. Мал бүхий иргэдийн өвс, тэжээл нөөцлөлт
6.  Гэр болон галалгаатай байшинд өвөлжих нэн ядуу иргэдийн өвөлжилтийн бэлэн байдал
/санал хүсэлтийг сонсох/
7. Сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэгүүдийн халаалтын шугам, сүлжээнд хийгдсэн засвар үйлчилгээ
8. Газрын гүний дулаанаар халдаг IV сургууль, Зүүндэлгэрийн цэцэрлэгийн цонх, хаалганы дулаалга, засвар үйлчилгээ
дулаалга, засвар үйлчилгээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%