Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Зуунмод хот, БНСУ-ын Инчеон хотын Нам дүүргийн найрамдалт харилцаа тогтоосны 10 жилийн ой

2015-09-16

Төв аймгийн Зуунмод хот, БНСУ-ын Инчеон хотын Нам дүүргийн найрамдалт харилцаа тогтоосны 10 жилийн ойн хүрээнд Нам дүүргийн ИТХ-ын 12 зочид төлөөлөгчид Зуунмод хотноо 2015.09.15-ны өдөр айлчлал хийлээ. Зочид төлөөлөгчдийг Төв аймгийн "Солонго цогцолбор"-т Зуунмод сумын ИТХ-ын Дарга Д.Бэрцэцэг, Төлөөлөгчдийн хамт, Засаг дарга Ж.Цэндсүрэн, ЗДТГ-ын албадууд, Аймгийн ТЗУХ-ийн дарга С.Цогбаяр нар хүлээн авч хүндэтгэл үзүүлэн Шилдэг сурагчдын урлагийн номер толилуулж мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Тус айлчлалын хүрээнд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2 монитор, Зуунмод сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн албан хэрэгцээнд 5 ширхэг зөөврийн компьютер гардуулж, Зуунмод сумын ЗДТГ-ын Солонгос-Монгол Соёл мэдээллийн төвийн үйл ажиллагааг нээж хичээлийн хэрэглэл гардуулсан юм. 
Уг арга хэмжээнд хамтран ажилласан байгууллага хамт олондоо талархал илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7395
5839 / 79%
959 / 13%
283 / 4%
314 / 4%