Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

“Хүүхэд хамгааллын дэлхийн долоо хоног” аяны нээлтийн үйл ажиллагаа боллоо

2015-05-05

Аймгийн ХГБХХэлтэс, Зөв Залуус клуб, Дэлхийн Зөн Төв ОНХХ  болон Инээмсэглэл ХОУЗ-ын гишүүд хамтран “Хүүхэд хамгааллын дэлхийн долоо хоног” аяны хүрээнд 2015 оны 5 дугаар сар 4-нд Хүүхдийн эсрэг хүчирхийллийг тэг болгоё уриан дор Зуунмод хотын иргэдийн дунд аяны нээлтийн үйл ажиллагааг Мөнх-Алдрын талбайд зохион байгууллаа.

Аян дэлхийн 97 улсад нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус аяны гол зорилго нь хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоож, аймгийн хүүхэд хамгааллын багийн хамтарсан үйл ажиллагаанд зарцуулдаг төсвийг нэмэгдүүлэхэд нөлөөлөх үйл ажиллагааг 7 хоногийн турш хүүхэд, залуус, төрийн албан хаагчид, орон нутгийн оролцоотой зохион байгуулж гарын үсэг зуруулах

Нээлтийн үйл ажиллагаа 2015 оны 5 дугаар сар 4-ний 15:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдаж, төрийн албан хаагчид, орон нутгийн хүүхэд, залуучуудын төлөөлөл болох 500 орчим хүмүүс оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагаанд:

1. Аяны үйл ажиллагааг албан ёсоор нээж Аймгийн НХХ-н хэлтэсийн дарга, хүүхдийн төлөө зөвлөлийн дэд тэргүүн Б. Нямсүрэн,Аймгийн ХГБХХ-н дарга Д.Бадамцэцэг болон Дэлхийн Зөн Монгол Төв ОНХХ-н ХГБССБ хөтөлбөрийн зохицуулагч О.Оюунгэрэл нар үг хэллээ.

2. ХСЧТ-ийн бяцхан авьяастнууд, Аймгийн Монгол туургатан театрын бүжигчид болон Инээмсэглэл ХОУЗ-ын гишүүд мэндчилгээ дэвшүүллээ.

3. “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг тэг болгоё” уриатай гар зургийн уралдааныг нээлтийн үйл ажиллагааны үеэр зохион байгуулж, нийт 30 сурагч оролцон шагналт байранд 8 хүүхэд шалгарснаас

* 1-р байр Ж.Дөлгөөн ХЦС 11ё анги

* 2-р байр Б.Батзориг ХЦС 11ж

* 3-р байр Э.Бадам-Очир ХЦС 11а

* 4-р байр Б.Бумбаяр ХЦС 11б

* 5-р байр Г.Баярмандал ХЦС 11ё

* Тусгай байр Э.Соёлмаа

* Тусгай байр З.Билгүүн

* Тусгай байр Д.Баяржаргал нар тус тус шалгарлаа.

4. Нээлтэд ирсэн бүх хүмүүс тус уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлж гарын үсэг зурж, зургаа авхуулснаар үйл ажиллагаа амжилттай өндөрлөлөө.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 15
12 / 80%
3 / 20%
0 / 0%