Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Залуусын сайн үйлсийн аян

2015-03-11

Нялх хүүхдээс сэтгэлээ буруулах хүн нэгээхэн ч үгүй бизээ!

Тэгвэл Дэлхийн Муза сангаас санаачлан Шинээр мэндэлж буй нярай хүүхдүүдийг өлгийдөж буй хуучирсан өлгий, дотуур даавууг иж бүрдлээр шийдэж шинэчлэх сайн үйлсийн аян Төв аймагт маань хэрэгжих гэж байгаатай холбогдуулан “Зөв залуус” клубын залуус  ирээдүйд мэндлэх баяцхан үрсийнхээ төлөө хамтрахаар сэтгэл шулуудсан ба тус клубээс дараах уриалгыг гаргасан байна.
Уриалга: Тус аяны хүрээнд 
1. “Төв аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэг”-ээс Дэлхийн хүүхдийн “ЭРДЭНЭСИЙН САН – 108” цувралаас номнуудыг хямдралтай үнээр авах боломжыг олгож байна. Эцэг эхчүүд та бүхэн өөрийн болон хүүхдийнхээ оюунд эдгээр 5000-10000 төргөгний үнэ бүхий 95 төрлийн номнуудаас худалдан авсанаар ном тус бүрээс 500-н төгрөг хүүхдийн өлгийний иж бүрдэлд хандив болон очих болно. 
2. Төв аймгийн “Мөнх-Алдар”-ын талбай дээр 2015 оны 03-р сарын 13-нд болох дээрх номын нээлттэй худалдааны үеэр “Зөв залуус” клубээс аялуулах хандивийн хайрцагт та бүхэн өөрсдийн сэтгэлийн хандиваа өргөх боломжтой.
3. Байгууллага, ААНэгжүүд өөрсдийн байгууллага дээрээ энэхүү аянг өрнүүлж “1 хүн 1000 төгрөг“ гэх мэт аяныг санаачлан өрнүүлэхийг уриалж байна
Сайн санааны үзүүрт тус гэдэг, хамгийн гол нь таны бодит сэтгэлийн хандив хамгийн чухал шүү! Ирээдүй болсон бяцхан үрсийнхээ эрүүл энх, тав тухын төлөө хүн бүхэн сэтгэлээрээ нэгдэцгээе! 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 15
12 / 80%
3 / 20%
0 / 0%