Зуунмод сумын бяцхан иргэдийн маань нэг Ланс багийн харъяат 5 настай М.Билгүүн хүү тулгуур ясны бэрхшээлтэй, шагайн гэмтлийн улмаас ясны муруйлт өгч алхаж гишгэх боломжгүй болсноор цаг алдалгүй хагалгаанд орохоор БНСУ-ыг зорих гэж байгаа билээ.
М.Билгүүн хүүг эрүүл болоход нь сэтгэлийн дэмжлэг үзүүлж Зуунмод сумын ахмадын “Он жилийн хэлхээс” чуулгаас санаачлан, Зуунмод сумын ИТХ, ЗДТГ хамтран 2015 оны 03 сарын 03-ны 19:00 цагт “Сэтгэлийн өглөг” тоглолтыг зохион байгууллаа.
Тус хандивын тоглолтонд Аймгийн ЗДТГ, "Нийгмийн хөгжлийн хэлтэс", "Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс", "Нийгмийн даатгалын хэлтэс", "Стандартчилал хэмжил зүйн газар", "Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс", "Нэгдсэн эмнэлэг", "Эрүүл мэндийн газар", "Монгол туургатан театр", "Ахмадын чөлөөт холбоо", "Мэдээлэл холбооны сүлжээ" компани, "Холбооны газар", "Авто тээврийн үндэсний төв", "Миг "даатгал, "Хайрхан зам хоршоо", "Зуундэлгэрэх" банк бус санхүүгийн байгууллага, "Монгол даатгал", "Үйлдвэрчний эвлэлийн холбоо", Зуунмод сумын ИТХ-ын Төлөөлөгчид, "Номин" даатгал, "Төрийн банк", "Хот тохижуулах газар", "Татварын алба", "дэгдээхий цогцолбор цэцэрлэг", "Гайхамшиг" салон зэрэг байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамт олноороо энэхүү хандивын тоглолтыг үзэж бяцхан хүүг эмчлүүлэхэд өөрсдийн СЭТГЭЛИЙН ӨГЛӨГ-өө харамгүй хайраллаа.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.