/ТА БҮХЭН ДООРХ МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ БОЛ ТӨЛБӨР ТУШААХ ДАНСАА УЛСЫН БҮРТГЭЛИЙН АЖИЛТНААС ТОДРУУЛААРАЙ/
ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ШИНЭЭР АВАХ
16 НАСТАЙ ИРГЭД
1. Багийн Засаг даргын тодорхойлолт
2. Сургуулийн зурагтай тодорхойлолт
3. 1% зураг /3*4 хэмжээтэй/
4. Эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар
5. Өөрийн төрсний гэрчилгээний хуулбар
6. 18300 төгрөг тушаасан баримт
А. 15000 төгрөг-Төрийн банк 310000313774 дансанд /Иргэний үнэмлэхний үнэ/
Б. 3300 төгрөг-Төрийн банк 319900076853 /Улсын тэмдэгтийн хураамж/
ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ГЭЭЖ ҮРЭГДҮҮЛСЭН ИРГЭД
1. Цахим иргэний үнэмлэхний зурагтай лавлагаа
2. 2% зураг /3*4 хэмжээтэй/
3. Зарлуулж хүчингүй болгосон бичиг
4. 23300 төгрөг тушаасан баримт
А. 15000 төгрөг-Төрийн банк 310000313774 дансанд /Иргэний үнэмлэхний үнэ/
Б. 3300 төгрөг-Төрийн банк 319900076853 /Улсын тэмдэгтийн хураамж/
В. 500 төгрөг-140000914 /Торгууль/
25, 45 НАСНЫ СУНГАЛТ ХИЙЛГЭХ ИРГЭД
1. Багийн Засаг даргын тодорхойлолт
2. 2% зураг /3*4 хэмжээтэй/
3. Төрсний гэрчилгээ
4. Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ
5. 16-аас доош насны хүүхдийн төрсний гэрчилгээ
6. 18300 төгрөг тушаасан баримт
А. 15000 төгрөг-Төрийн банк 310000313774 дансанд /Иргэний үнэмлэхний үнэ/
Б. 3300 төгрөг-Төрийн банк 319900076853 /Улсын тэмдэгтийн хураамж/
ГЭРЛЭЛТЭЭ БАТЛУУЛАХАД
1. Гэрлэхийг хүсэгчид иргэний үнэмлэхний эх хувь
2. Өргөдөл /Нотариатаар батлуулсан/
3. Гэрлэсэн эсэх тухай лавлагаа /харьяаллын дагуу/
4. Эрүүл мэндийн тодорхойлолт /сүрьеэ, ДОХ, сэтгэц/
5. Өмнө нь гэрлэсэн ба гэрлэлтээ цуцлуулсан гэрчилгээ
ШИНЭЭР ТӨРСӨН ХҮҮХЭД
1. Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар /эхийн захиргааны харьяаллаар бүртгэнэ/
2. Гэрлэлтийн гэрчилгээний эх хувь, канондсан хуулбар /гэрлэлтийн гэрчилгээгээ үрэгдүүлсэн бол лавлагаа/
3. Хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн 3, 15-р хуудасны хуулбар, эх хувь /төрөх эмнэлгээс олгосон дэвтэр тамгатай байх, төрсөн эхийн мэдээлэл бичигдсэн байх/
4. Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан маягт /эрүүл мэндийн бүртгэлийн маягт –СТ-4 буюу төрсөн тухай эмнэлэгийн гэрчилгээ/
Эцэг эх хоёр гэрлэлтээ бүртгүүлээгүй байхад хүүхэд төрсөн бол эцэг, эх 2 биеэр ирж өргөдөл бичиж /Нотариатаар батлуулсан байх/ хүүхдийг эцгээр овоглоно. Хэрвээ эцэг эхийн хэн нэг нь ирээгүй тохиолдолд эцэг тогтоох бүртгэл хийхгүй болно.
ХҮҮХЭД ҮРЧЛЭН АВАХАД
А. Үрчлүүлэгч тал:
1. Хүүхдийн төрсөн эцэг, эхийн өргөдөл нотариатаар гэрчлүүлэх
2. Хорооны даргын тодорхойлолт
3. Хүүхдийн төрсний гэрчилгээ, лавлагаа
4. Үрчлүүлэгч хүүхэд 7-оос дээш настай бол өөрийн өргөдөл
Б. Үрчлэн авагч тал:
1. Үрчлэн авагч эцэг, эхийн эрүүл мэндийн тодорхойлолт
2. Үрчлэн авагч эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлэх
3. Үрчлэн авагч эцэг, эхийн цагдаагийн газрын тодорхойлолт
4. Үрчлэн авагч эцэг, эхийн хөдөлмөр эрхэлдэг бол цалингийн тодорхойлолт ажилгүй бол хорооны Засаг даргын амжиргааны түвшин тогтоосон тодорхойлолт
5. Ганц бие иргэн хүүхэд үрчлэн авах бол гэрлэсэн эсэх тухай лавлагаа
6. 2500 төгрөг тушаах-Төрийн банк -319900076866