Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ой

2015-01-15

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны ойн өдрийг угтаж Зуунмод сумын ИТХ-аас иргэд, өсвөр үеийнхний дунд "Нийтийн Монгол Бөх"-ийн барилдааныг 2015.01.10-ний өдөр Үндэсний бөхийн холбоотой хамтран 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулжсумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, албан байгууллага, аж ахуй нэгж компаний баг хамт олноосоо шалгарсан 28 залуучууд барилдсанаас 3-р багийн иргэн Ч.Батсуурь түрүүлж, ЦГ-ын ажилтан З.Мөнхмандах, Г.чулуунбаатар нар хоёр, гуравдугаар байранд шалгарч дурсгалын цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Мөн тус өдрийг тохиолдуулан сумын ЗДТГ-тай хамтран МУ-ын Үндсэн хууль баталцсан АИХ-ын депутатуудтай уулзаж хүндэтгэл үзүүлж, 6 багийн иргэдийн дунд "Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ" АХА тэмцээнийг зохион байгуулж 6-р багийн Иргэн н.Хүрэлбаатар I байр, удаах байруудад,Цэцэгбадам, н.Наранхүү нар орсон юм.
Зуунмод сумын ИТХ-ын төлөөлөгчдийн дунд Гар бөмбөг, Ширээний теннис, Дартсын тэмцээнүүдийг зохион байгуулж тус бүр тэргүүн байр шалгаруулж урамшуулсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7395
5839 / 79%
959 / 13%
283 / 4%
314 / 4%