Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арав дахь удаагийн сонгуулийн наймдугаар хуралдаан 2026 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулагдахаар болж, хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Үүнд:
-Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах
-Зуунмод сумын Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны хэрэгжилтэд үнэлэлт өгөх
-2025 оны Хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх
-2026 оны Хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах
-2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах
-Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг дахин төлөвлөн шинээр барих байршлыг батлах
-Нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн засвар үйлчилгээний ажлыг “Зуунмод Цэцэрлэгжүүлэлт” ОНӨААТҮГ-т хариуцуулж, холбогдох тогтоол шийдвэрт өөрчлөлт оруулах асуудлыг тус тус хэлэлцэх юм.
2026.01.14

















