Төв аймгийн Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Арав дахь удаагийн сонгуулийн Ээлжит наймдугаар хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хуралдаанаар сумын нийгэм, эдийн засгийн хөгжил, орон нутгийн удирдлага, төлөвлөлттэй холбоотой дараах гол асуудлуудыг хэлэлцэн холбогдох тогтоолуудыг баталлаа. Үүнд:
-
Сумын 2026 оны төсөв батлах тухай
– Сумын ирэх оны төсвийн орлого, зарлагын төсөлтэй танилцаж, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсвийг баталсан. -
2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний жилийн эцсийн хэрэгжилт
– Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хэлэлцэж, цаашид анхаарах асуудлуудын талаар санал, зөвлөмж өгсөн. -
Орон нутгийн хөгжлийн сангийн жилийн эцсийн хэрэгжилтийн явцын тайлан
– Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүн, хэрэгжилтийн явцыг хэлэлцэн дүгнэлт хийсэн. -
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороод, зөвлөл, ажлын албаны 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлэлт өгөх тухай
– Хурлын дэргэдэх хороод, зөвлөл, ажлын албаны жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцэж, цаашид үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр үнэлэлт, чиглэл өгсөн.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан холбогдох тогтоолуудыг баталж, сумын хөгжлийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн шийдвэрүүдийг гаргалаа.
