Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

ЗУУНМОД СУМЫН ИТХ-ЫН ЕС ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН ХОРЬДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА.

2024-04-25

Зуунмод сумын ИТХ-ын 20 дугаар хуралдаан 74,2%-ийн ирцтэй эхэллээ.
Энэ удаагийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
1. УИХ-ын ээлжит сонгуулийн Зуунмод сумын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүний санал өгөх тухай
2. УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах байршил тогтоох тухай
3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Төв аймгийн Зуунмод сумын сонгуулийн тойрог байгуулж, мандатны тоо, дугаар, нутаг дэвсгэр, төв байгуулах тухай
4. Сумын төсөвт байгууллагуудын 2023 оны өмчийн дүнг батлах тухай
5. Сумын 2023 оны төсвийн гүйцэтгэл батламжлах тухай
6. Нийтийн тээвэр шинэчлэлийн ажлын талаарх мэдээлэл танилцуулах
7. Үер усны аюул, болзошгүй эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулж буй ажлын мэдээлэл

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 9
8 / 89%
1 / 11%
0 / 0%