Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

“ЗАЛУУЧУУДЫН МАНЛАЙЛАЛ – ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” УРИАНЫ ЖИЛИЙН НЭЭЛТИЙГ ЗУУНМОД СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-03-21

“Залуучуудын манлайлал – Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” – урианы жилийн нээлт, Түүхт ой-бүтээн байгуулалтын жил” – урианы жилийн ажлыг дүгнэх арга хэмжээг зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд багийн Засаг дарга, Зуунмод сумын ЕБС-ын захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар, Хот тохижуулах газар, Зуунмод цэцэрлэгжүүлэлт ОНӨҮГазар, Соёлын төв, Ахмадын хороо болон төрийн албан хаагчид, иргэд оролцлоо.
Арга хэмжээний эхэнд Зуунмод сумын ИТХ-ын дарга Г.Мөнхбадрал нээж үг хэлсэн бол Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэл 2023 онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өглөө.
Мөн Урианы жилийн ажлын хүрээнд Зуунмод хотын 6 Шилдэг гэр бүлүүдийг тодруулж, Олимпын таеквондогийн 28 дахь удаагийн Азийн хотуудын аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх, төрийн үйлчилгээний албан хаагчдад хүнсний багц олгох зэрэг арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%