Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

ЗУУНМОД ХОТЫН “ЦАСНЫ БАЯР-2024” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-01-13

Иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, нийтийн биеийн тамирыг сурталчлах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, гэр бүлээрээ цагийг үр дүнтэй өнгөрөөх зорилготой Зуунмод хотын “ЦАСНЫ БАЯР-2024” бүх нийтийн арга хэмжээ Цог генералын хөшөөний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа.

"Цасны баяр-2024" арга хэмжээ нь буухиа, олс таталт, цасны бүжиг, цасны хөлбөмбөг гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдаж аваргуудаа тодруулсан юм.

Буухиа төрөлд:

Тэргүүн байр - Хүмүүн цогцолбор сургууль

Дэд байр - Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар

Гутгаар байр - 4-р сургууль

Хүчний байгууллагуудын буухиа төрөлд:

Тэргүүн байр - Онцгой байдлын газар

Дэд баяр - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага

Гутгаар байр - Цагдаагийн газар

Олс таталтын төрөлд:

Тэргүүн байр - Хүмүүн цогцолбор сургууль

Дэд байр - 5-р сургууль

Гутгаар байр - Төв Чандмань дулааны эрчим хүчний газар

Хүчний байгууллагуудын олс таталтын төрөлд:

Тэргүүн байр - Онцгой байдлын газар

Дэд байр - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага

Гутгаар байр - Цагдаагийн газар

Цасны хөлбөмбөгийн төрөлд:

Тэргүүн байр - Хүмүүн цогцолбор сургууль

Дэд байр - Хүмүүн цогцолбор цэцэрлэг

Гутгаар байр - Онцгой байдлын газар

Цасны бүжгийн төрөлд:

Тэргүүн байр - Хүмүүн цогцолбор цэцэрлэг

Дэд байр - Онцгой байдлын газар

Гутгаар байр - Эрүүл мэндийн газар

Хамт олны оролцоог хангаж зохион байгуулалт сайтай оролцсон байгууллагаар Хүмүүн цогцолбор сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Аймгийн Засаг даргын тамгын газар шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7395
5839 / 79%
959 / 13%
283 / 4%
314 / 4%