Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Зуунмод сумын ГХУСАЗСЗ-өөс ЕБС-ын "Өсвөрийн сэргийлэгч" нарыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа.

2023-12-08

Зуунмод сумын Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах зөвлөлөөс Хүмүүн цогцолбор ахлах, дунд сургууль, 4-р сургууль, 5-р сургууль, Политехникийн коллежийн "Өсвөрийн сэргийлэгч" сайн дурын бүлгийн 40 сурагчдыг хамруулсан "Хуулиа дээдлье" сургалтыг амжилттай зохион байгууллаа. 

Сургалтын үеэр Төв аймгийн Цагдаагийн газрын Хүүхдийн асуудал хариуцсан байцаагч цагдаагийн ахмад н.Мөнхтүвшин, цагдаагийн ахмад П.Маргад нар "Өсвөрийн сэргийлэгч" бүлгийн ажиллах журам сэдвээр, "Дэлхийн Зөн Монгол" ОУБ-ын ОНХХ "Үе тэнгийн дээрэлхэлтээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?" сэдвээр сургалт зохион байгуулсан. 

Мөн Зуунмод сумын ГХУСАЗСЗ хариуцсан мэргэжилтэн Ц.Дуламжав Өсвөрийн сэргийлэгчдийн сайн туршлагыг танилцуулж, харилцан санал солилцож, цаашид хэрэгжүүлэх ажлыг ярилцаж, сурагчдад тулгамдаж байгаа асуудлын талаар санал, хүсэлтийг хүлээн авлаа. 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%