Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨСӨВ, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА.

2023-11-28

 Аймгийн ИТХ-ын даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 24 дүгээр захирамжаар аймгийн ИТХ-ын ээлжит 16 дүгээр хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэлээ. Хороодын үйл ажиллагааны журмын дагуу хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, хурлын тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүргийн дагуу Хороо тус бүр өөрийн хороо эрхлэх асуудлын хүрээн дэх асуудлуудтай танилцаж, дүгнэлт гаргаж байна. Аймгийн ИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, Дундговь аймгийн 2024 оны төсөв батлах тухай, сумдын Эмийн эргэлтийн сангийн бүтэц зохион байгуулалтын оновчтой хэв шинжийг тодорхойлох тухай, өмчийн харилцааг зохицуулах асуудлуудтай урьдчилан танилцаж, санал дүгнэлт гаргалаа. Тус асуудлыг хэлэлцээд зарчмын зөрүүтэй санал гараагүй тул аймгийн ИТХ-ын ээлжит арванзургаадугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн “Ид шидийн орон Дундговь” ХХХТ-ийн 2024 оны төсвийг нэмэгдүүлэх саналыг хүргүүллээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%