Зуунмод сумын 6 багийн Тайлант өдөрлөг өнөөдөр /2023.10.10/ Өв соёлын өргөө цогцолборт зохион байгуулагдаж, 700 гаруй иргэд оролцлоо.
Өдөрлөгийн эхэнд Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэл 2023 оны хөрөнгө оруулалтын ажлын талаар мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Тус өдөрлөгт Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Шүүхийн шинжилгээний хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Хүмүүн цогцолбор сургууль, Төв аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, Өрхийн эрүүл мэндийн төв, Төв гэрэл ХХК, Төв Чандмань ДНХГазар, Зуунмод цэцэрлэгжүүлэлт ОНӨАТҮгазар зэрэг байгууллагууд оролцож, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүллээ.

