Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

"Зуунмод Нийтийн Тээвэр төсөл" 2023 оны 09 сарын 11-ний 10:00 цагт Мөнх-Алдарын талбайд нээлтээ хийнэ.

2023-09-08

“Улаанбаатар Смарт Карт” ХХК нь 2014 онд үүсгэн байгуулагдаж, Улаанбаатар хоттой мастер гэрээ байгуулан Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд “Удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем”-ийг нэвтрүүлсэн билээ.
2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цагт “Мөнх алдар“ талбайд Төв аймгийн Засаг Даргын тамгын газраас 100 жилийнхээ ойн хүрээнд “Зуунмод нийтийн тээвэр” төслийг хэрэгжүүлж, “Улаанбаатар Смарт карт” ХХК-тай хамтран U money картыг тус аймгийн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх нээлтийн үйл ажиллагаа болно.
Ингэснээр Улаанбаатар хот болон Зуунмод сумын иргэд нийтийн тээвэртээ 1 системээр буюу 1 картаар зорчих боломжтой болж байгаа юм.
Төв аймгийн нийтийн тээврийн үйлчилгээнд 4 чиглэлд 4 автобус өдөрт нийт 28 рейс гүйцэтгэнэ. Одоогийн байдлаар нийт 5 байршилд U money карт цэнэглэх, борлуулах цэг байршуулан ажиллуулж байгаа болно.
Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Нээлтийн өдөр ирж та урамшуулалд хамрагдаарай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7395
5839 / 79%
959 / 13%
283 / 4%
314 / 4%