#БэлэнБАЙ аянд нэгдэж дараах зөвлөмжийг хүргүүлж байна. .....
ХАЙРТАЙ БҮХНЭЭ ХАМТДАА ХАМГААЛЬЯ.
Газар хөдлөлтийн гамшгийн үед "БЭЛЭН БАЙ" -х олон нийтэд хандсан мэдээллийн аянд нэгдэж, та өөрийн болон гэр бүлийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд доорх QR кодыг гар утсаараа уншуулан мэдээлэл авч, хэрэгжүүлээрэй.
ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ НЭГ Ч АЛХАМЫГ БҮҮ ХОЙШЛУУЛААРАЙ.
Газар хөдлөөгүй байсан ч та
- Газар хөдөлсөн тохиолдолд гэр бүлээрээ хаана уулзах газраа товлож, гэр бүлийн гишүүн бүр мэддэг байх
- Үл хөдлөх хөрөнгийн даатгалаа хийлгэсэн байх
- Хоёрдогч аюулаас урьдчилан сэргийлсэн байх
- Хүн бүр ялангуяа хүүхдүүд гэрийн хаяг, утасны дугаарыг биедээ хэвлээд авч явдаг байх
- Гар чийдэн, радио бэлтгэж бэлэн байлгах
- Аюул багатай хэсгийг урьдчилан тогтоосон байх
- Гэрийн унаж, дарах эрсдэлтэй ханын тавилгуудыг хананд бэхлэх
- Хаалгатай шүүгээнүүдэд түгжээ хийх
- Шил толинд бутарч хагарахаас сэргийлж хамгаалагч наалт наах
- Гамшгийн үеийн цүнхтэй байх зэргээр БЭЛЭН БАЙ.
МӨН ДЭЭРХ QR КОД УНШУУЛАН НЭВТЭРЧ БУСАД ХЭРЭГТЭЙ БҮХ МЭДЭЭЛЛИЙГ ТАТАЖ УНШИЖ ТАНИЛЦААД ГЭР БҮЛЭЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЭД ХҮН БҮР БЭЛЭН БАЙХ МЭДЛЭГТЭЙ, ДАДАЛТАЙ БОЛООРОЙ.