Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн Арвантавдугаар хуралдаан хуралдав.

2021-12-24

Зуунмод сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 15-р хуралдаан хуралдаж 8 асуудал хэлэлцэн холбогдох шийдэрийг гаргалаа. Хуралдаанаар:
1. Зуунмод сумын ИТХ-ын хуралдаан, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол, шийдвэр, тэмдэглэлээр өгсөн үүргийн хэрэгжилт
2.    “Тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх, түр саатуулах байр” ажиллуулах журмын хэрэгжилт 
3.    Зуунмод сумын Хог хаягдлыг ангилан ялгах, шатаах ландфилл байгуулах төслийн танилцуулга.
4. Зуунмод сумын ГХУСАЗЗ-ийн 2021 оны төлөвлөгөөний хэрэгжилт, сумын Хэсгийн байцаагчдын ажлын мэдээлэл
5. Зуунмод сумын дахин төлөвлөлтөд санал өгөх тухай 
6.    “Хүндэт иргэн”-ий журам батлах тухай
7.    Төрийн одон медальд уламжлах тухай
8.    Сумын ИТХ-ын Ес дэх удаагийн сонгуулийн Долдугаар хуралдааны тов тогтоох тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ. 
2006 онд батлагдан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүчинтэй хугацаа дуусгавар болж ИТХ Тэргүүлэгчгүй болж байгаатай холбогдуулж отгон хурлаа хийсэн Тэргүүлэгчдэд Ажлын албанаас хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардууллаа.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%