Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

БИД НЭГДЭЖ ЧАДВАЛ, ДАВЖ ЧАДНА.

2020-02-29

Зуунмод сумын ИТХ-ын Ажлын албаны зүгээс Өндөр дов болон IV зөрлөгийн постууд дээр ажиллаж буй Улс эх орныхоо өмнө тангараг өргөсөн нийт төрийн албан хаагч нартаа халуун чацаргана, хөнгөн зууш, халаасны гар ариутгагч, амны хаалт зэргийг хүргэж, сэтгэлийн дэм, урам хайраллаа. Тус постууд дээр Цагдаагийн газар, Онцгой байдлын Газар, Мэргэжлийн хяналтын Газар, Эрүүл мэндийн төвүүдээс албан хаагчид тус тус жижүүрлэн ажиллаж байсан бөгөөд постоор нэвтрэхийг завдсан зорчигчид олноор ирж, тэдний ажилд хүндрэл бэрхшээл учруулж, нөхцөл байдлыг төвөгтэй болгож байгаа нь ажиглагдав.
Иргэн бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлан КОРОНА вирустэй холбогдон гарсан аливаа бүх Захиргааны актуудыг ёсчлон биелүүлж, Улс эх орныхоо төлөө ажиллаж буй хүмүүст хүндрэл бэрхшээл учруулахгүй байхыг Зуунмод сумын ИТХ-аас УРИАЛЖ БАЙНА.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 7
6 / 86%
1 / 14%
0 / 0%