Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна

2014-11-25

2014 оны 11 дүгээр сарын 25, 26-ны өдөр ихэнх нутгаар салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг Цаг уурын орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Иймд иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх хэрэгтэй.

Түүнчлэн малын бэлчээрлэлтэд анхаарах, хүчтэй салхи шуурганы үеэр авто замд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах хүндрэлүүд үүсдэг тул мэргэжлийн байгууллагаас гаргасан цаг агаарын мэдээллийг үндэслэн ажил төрлөө зөв зохицуулах, хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг сайтар хангаж, бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцаслахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 15
12 / 80%
3 / 20%
0 / 0%