Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

ОНХС-Олон Нийтийн Аудит

2014-10-31

УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслөөс аймаг, дүүрэг, сумдын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар олон нийтийн нээлттэй санал асуулга явуулах, баг хорооны иргэдийн Нийтийн Хурал болон сум, дүүргийн засаг даргын Тамгын газраас эрэмбэлэх, хэрэгжүүлэх явцад Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хяналт тавьж ажиллах үйл ажиллагааг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан бөгөөд энэхүү төслийн хүрээнд Зуунмод сумын ИТХ-ын ажлын алба нь төсөл бичин шалгарсан юм.

     Зуунмод сумын ИТХ нь дэргэдээ ОНХС-ийн эхлэл, явц, гүйцэтгэлд хяналт тавих Олон нийтийн аудитын зөвлөл байгуулж, баг бүрээс 1 иргэн сонгон, тэдгээр иргэдээр ахлуулсан дэд зөвлөлийг баг бүрт байгуулан сумын хэмжээнд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж буй төсөл хөтөлбөрт хяналт тавих ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

  Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтэд ИТХ-аас хяналт тавих төсөл танилцуулах, төслийн нээлтийн ажиллагааг 2014 оны 08 сарын 08-ны 12:00-14:00 цагийн хооронд Зуунмод хотын Төв талбайд зохион байгуулан, Мэдээллийн ЗАХ ажиллуулан 6-н багийн 60 орчим иргэдэд мэдээ мэдээлэл өглөө. 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 15
12 / 80%
3 / 20%
0 / 0%