Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

НӨУЁБ үүсч хөгжсөний 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.

2017-12-25

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шинэ тогтолцоо үүсч байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад удаа дараа сонгогдож ард иргэдийнхээ итгэлийг хүлээсэн төлөөлөгчид нутгийн удирдлагын байгууллагын даргаар ажиллаж цаг цагийн түүхийг бичилцсэн дараах хүмүүсийг шагнаж урамшууллаа.
1. Нутгийн Удирдлагын Тэргүүний ажилтан цол тэмдэгээр Цэмбэлдоржийн Оюунцэцэг, Намидын Өлзийсүрэн, Дагвадоржийн Одгэрэл нарыг
2. Нутгийн Удирдлагын холбооны "Соёмбо" одонгоор Сумъяаготовын Мөнхтөр, Намжилын Батсайхан, Гүвээгийн Сундуй нарыг
3. Нутгийн Удирдлагын Холбооны "Хүндэт өргөмжлөл"-өөр Цэдэндамбын Баяржаргал, Дашийн Сарантуяа, Төгсийн Мөнхтуяа нарыг тус тус шагналаа. Нийт шагнал авсан хүмүүст болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, төлөөлөгчиддөө ажлын өндөр амжилт сайн сайхныг хүсэн ерөөе.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 13
11 / 85%
2 / 15%
0 / 0%