Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

Сайн дурын ажил гэж юу вэ? сайн дурын ажилтан гэж хэн бэ?

2017-12-08

Сайн дурын үйл ажиллагааны талаарх Монгол орны туршлага бий юу гэсэн асуулт танд төрж байсан болов уу. Монголчуудын бие биедээ харилцан туслалцдаг харилцааны хэлбэр нь бидний уламжлалт амьдралын хэв маяг, онцлогтой салшгүй холбоотой. Тухайлбал:

·         Шинэ гэр барих, эсгий хийх

·         Нүүдэл суудал хийх

·         Хашаа хороо барих

·         Түлээ түлш, хүнс тэжээлээ базаах

·         Мөн өдөр тутмын дутагдаж гачигдсан зүйлсээ өгч авалцдаг байсан төдийгүй хол нүүдэл хийж яваа айлыг танихгүй байсан ч цайлаад явуулдаг сайхан соёл уламжлал манай ард түмний дунд тогтсон байдаг.

Тэгвэл өнөө үед сайн дурын ажилтнууд гэж хэнийг хэлэх вэ гэвэл Нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийн цаг болон хүч хөдөлмөрөө зориулах замаар олон нийтийн хөгжилд хувь нэмрээ оруулж байдаг хүмүүсийг хэлдэг ээ. Өөрөөр хэлбэл, тэд санхүүгийн ямар нэг ашиг хонжоо харалгүйгээр чөлөө заваараа хийдэг юмаа. Сайн дурын ажилтнууд байгууллага, олон нийт болон хувь хүмүүст олон талын ашиг тус үзүүлэх мөн олон нийтийн чадавхи бэхжүүлэх ажилд их чухал үүрэг гүйцэтгэдэг. Сайн дурын үйл ажиллагаа нь байгууллагуудад авъяас, ур чадвар болон цаг хугацааны хувьд асар их хувь нэмэр оруулж байдаг бол олон нийтийн хувьд идэвхитэй иргэдийн оролцоотойгоор нэгдмэл байдлаа илүү бэхжүүлж авах ашиг тустай байдаг.

Байгууллагад сайн дурын ажилтнууд чухал хувь нэмэр оруулж чадна.

ü  Орон нутгийн сайн дурын ажилтнууд нь олон нийтийн оролцоог нэмэгдүүлж өгдөг.

ü  Орон нутгийн сайн дурын ажилтнууд нь байгууллагын зорилго, үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулдаг

ü  Орон нутгийн сайн дурын ажилтнууд нь байгууллагын хүний нөөцийг өсгөж, байгууллагын чадавхийг нэмэгдүүлж байдаг.

Хэн ч сайн дурын ажилтан байж болдог. Тухайлбал сайн дурын ажилтнууд нь янз бүрийн амьдралын хэв маягаас үл хамааран сайн дурын үйл ажиллагаанд оролцдог. Өөрөөр хэлбэл, сайн дурын ажилтнууд нь тэтгэврийн насныхан, оюутнууд, гэртээ байдаг ажилгүй иргэд, сургуулийн сурагчид эсвэл салбар салбарын мэргэжилтнүүд байж болно. Сайн дурын ажилтнуудын сайн дурын ажил хийх болсон шалтгаан өөр өөр байдаг ч тэдэнд сайн дурын үйл ажиллагаанд оролцох хэдэн нийтлэг шалтгаан байдаг. Тэд:

Ø  Орон нутагтаа хувь нэмрээ оруулахыг хүсдэг

Ø  Шинэ зүйл сурч мэдэж авах хүсэл эрмэлзэлтэй байдаг

Ø  Хувь хүнийхээ хувьд өсч хөгжих, туршлага хуримтлуулах

Ø  Эерэг өөрчлөлтийг нийгэмд авчрах

Ø  Бусадтай найз нөхөд болох эсвэл байгууллагын хамт олны нэг хэсэг болохыг хүсдэг

Сайн дурын ажил гэдэг нь хувь хүн буюу хэсэг бүлэг, баг хамт олноос сайн дураараа ямар нэг байгууллагад зуучлагчаар дамжуулан эсвэл өөрснөө шууд харилцаа холбоо тогтоож, тодорхой ажлын байранд зорилго чиглэлтэйгээр, заагдсан цаг хугацааны дотор биеийн ба оюуны хүч хөдөлмөрөө зориулахыг хэлдэг.

ШЕРРИ АНДЕРСОН ГЭГЧ ХҮН ИНГЭЖ ХЭЛСЭН БАЙНА. САЙН ДУРЫН АЖИЛТНУУД ЦАЛИНГҮЙ АЖИЛЛАДАГ ХЭДИЙ Ч ЭНЭ НЬ ТЭДНИЙГ ҮНЭ ЦЭНЭГҮЙ ГЭСЭН ҮГ БИШ, ХАРИН Ч ТЭД ҮНЭЛЖ БАРШГҮЙ АЖИЛТНУУД ЮМ ГЭЖЭЭ.

Сайн дурын үйл ажиллагаа нь нийгмийн болон бусдын сайн сайхан байдлыг дээшлүүлэх ба иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, олон нийтийн чадавхийг бэхжүүлэх зорилготой. Гэхдээ сайн дурын үйл ажиллагаа болохыг тодорхойлдог хэдэн гол шинж чанарууд байдаг. Үүнд нь:

Тухайн хүний хүсэл сонирхол

Урамшуулал /мөнгөн болон мөнгөн бус/

Зохион байгуулалт

Өөрийгөө дайчилсан байдал

Сайн дурын ажилтны хүртэх өгөөж тухайлбал, ур чадвар эзэмших, шинэ хүмүүстэй танилцах гэх мэт

Өнөө үед сайн дурын үйл ажиллагааны хэлбэрүүд нь нийгэм, улс төр, соёл, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан дараах хэлбэрүүдтэй болсон байна.

1.      Харилцан туслалцах буюу өөрөө өөртөө туслах хэлбэр

2.      Бусдад туслах хэлбэр

3.      Оролцоо болон өөрийгөө удирдах хэлбэр

4.      Сурталчилгаа буюу компанит ажлын хэлбэр

Хөгжиж буй орнуудад харилцан туслах нь нийгэм, эдийн засгийн туслалцааны гол хэлбэр нь болдог. Өөрөө өөртөө туслах хэлбэр нь аж үйлдвэржсэн бүс нутагт ялангуяа эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт нь чухал үүрэг гүйцэтгэдэг ба тусламж дэмжлэг шаардлагатай байгаа хүмүүст зориулан олон тооны байгууллага сайн дурын үйл ажиллагаа явуулдаг байна.

Хэдийгээр олон хүн бусдад туслах хэлбэр нь хувийн сонирхлыг агуулсан байдаг гэж үздэг ч сайн дурын үйл ажиллагааны ашиг тусыг хүртэж байгаа хүмүүс нь тухайн бүлгийн гишүүн өөрөө биш харин 3 дахь этгээд байдгаараа өөрөө өөртөө туслах хэлбэрээс ялгагддаг. Зарим улс оронд олон нийтийн салбарт сайн дураараа ажилладаг хатуу тогтсон уламжлал байдаг ч ийм хэлбэрийн сайн дурын ажил нь сайн дурын болон олон нийтийн байгууллагын хүрээнд л хийгддэг юмаа.

Засгийн газрын зөвлөх нэгжээс орон нутгийн хөгжлийн төсөлд хамрагдагч хувь хүн тус бүрийн гүйцэтгэж байгаа үүргийг оролцоо гэж үздэг. Сайн дурын үйл ажиллагааны нэгэн төрөл болохын хувьд энэ нь иргэний оролцоо их хөгжсөн улсуудад оролцоог сайн засаглалын чухал хэсэг гэж онцгойлон үзсэн ба сүүлийн үед үүнийг хөгжлийн гол хэллэг болгоод байгаа билээ.

Сурталчилгаа буюу компанит ажил нь заримдаа идэвхитэн гэж нэрлэгддэг сайн дурынхны оролцоотойгоор хийгдэж болох юм. Сайн дурынхан ДОХ, БЗХӨ-тэй тэмцэх ажлын хүрээнд халамжийн шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлж, байгал орчны сүйтгэл, хүний эрхийг зөрчих асуудлаар олон нийтийн мэдлэг мэдээллийг сайжруулан сэнхрүүлж, дэлхийн олон оронд эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, ардчилалын төлөө компанит ажлуудад идэвхитэй оролцож ирсэн. Зарим хөдөлгөөн зөвхөн орон нутгийн хэмжээнд зохиогдож байхад зарим нь дэлхий нийтийг хамарсан байдаг аа.

ЯМАР Ч ОРОН НУТАГТ, ӨӨРИЙН ҮЕИЙНХЭНД ИХЭЭХЭН ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХААР БУРХАНААС ӨГӨГДСӨН ПОТЕНЦИАЛЬ БОЛОМЖ БҮХИЙ ХҮМҮҮС БАЙДАГ.

 

ДЗМОУБ нь 2018-2020 оны стратеги болон үйл ажиллагааны чиглэлүүддээ САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ, ОРОН НУТАГ ДАХЬ САЙН ДУРЫНХНЫГ ЧАДАВХИЖУУЛАХ гэсэн чиглэлийг баримталж байгаа нь Дэлхийн Зөнгийн сайн дурын ажилтнууд гэсэн тодотголоос Олон нийтийн төлөө ажиллах өөрчлөлтийн элч төлөөлөгч гэсэн ойлголт руу сайн дурын үйл ажиллагааны менежмент хийхийг биднээс шаардаж байгаанмаа.

Өөрөөр хэлбэл, ДЗБ-ын СДА нь Хүүхдийн жилийн өсөлтийн тайлан, хүүхэд хяналтын мониторинг хийх зэрэг ердөө хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд л оролцдог үндсэн чиглэлээсээ цаашилж эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалах, хариу арга хэмжээ авах, хяналт тавих, олон нийтийн хүчин чармайлтын нэг хэсэг нь болж Хүүхдийн ур чадвар, оролцоог дэмжих үйл ажиллагааг боловсруулдаг Олон нийтийн төлөөх өөрчлөлтийн элч төлөөлөгч болон өөрчлөгдөх шаардлагатай байна.

ДЗ-ийн үйл ажиллагааг би дэмжиж байна гэсэн ойлголт хандлагаасаа орон нутгийн хүүхдийн төлөө би ажиллаж байна гэсэн хандлага руу шилжих цаг болжээ. Зөвхөн ДЗБ-ыг дэмжигч байр сууринаас хандвал ДЗ хаагдах үед сайн дурын хүчин чармайлт тань зогсох болноо, харин түүний оронд Орон нутгийн олон олон түншлэгч нараар дамжуулан олон нийтийн хүчин чармайлтыг дэмжихийн тулд байнга тогтвортойгоор суралцах ур чадварт өөрийгөө хөгжүүлдэг Олон нийтийн төлөө ажиллах өөрчлөлтийн ЭЛЧ ТӨЛӨӨЛӨГЧ БОЛООРОЙ гэж таныг уриалах байнаа.

 


Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Төв орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн менежер Н.Ганганбайгаль

 

 

 

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%