Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Төв аймгийн Зуунмод сумын ИТХ

Ажилтай орлоготой иргэн Ажилтай орлоготой иргэн

“ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

2017-12-07


            Аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн а/619 тоо захирамжийн дагуу сумын Хүний эрхийн салбар хорооноос “Хүний эрхэд суурилсан чиг хандлага” сэдэвт аяны хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг гаргаж баг, байгууллагуудад хүргүүлж байгууллагын цахим хуудсан байруулсан.

Сумын хүний эрхийн салбар хорооноос “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 2017-2020 оны арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 11.17-ний өдрийн хуралдаданаар хэлэлцүүлсэн.

            Зуунмод суманд үйл ажиллагаа явуулж буй албан байгууллагууд “Хүний эрхэд сурилсан чиг хандлага” сарын аяны хүрээнд төлөвлөгөө гаргаж хүний эрх хөдөлмөрлөх эрх, ажлын байрны дарамт зэрэг сэдвүүүдийн хүрээнд төлөвлөгөөт сургалтуудыг тус тус зохион байгуулсан.Үүнд:

Нэг. Хөдөлмөрлөх эрхийн хүрээнд зохион байгуулсан сургалт:

 

            1.”Хүмүүн” цогцолбор сургуул”-ийн “Ахлах “Бага”  “Дунд” сургууль тус бүр “Хүүхдийн эрх” Багшийн ёс зүй , Хүүхэд хамгаалал,  “Хөдөлмөрлөх эрх, ажлын байрны дарамт” сэдвүүдээр ажлын байран дахь сургалтуудыг нийгмийн ухаан багш, Төв аймаг дахь хуульдчдын холбооны тэргүүн Б.Баярмагнай,  Төв аймаг дахь ХЭҮК-ын мэргэжилтэн  зэрэг төрийн албан хаагчдыг урьж сургалтуудыг багш ажилчдын дунд зохион байгуулж нийт  168 албан хаагчид сургалтанд хамрагдсдан.

          2.”4 дүгээр сургууль” 2017.11.02 –ны өдөр “ХЭҮК”-ны мэргэжилтнээр “Хүний эрх гэж юу вэ?, “Хөдөлмөрлөх эрх”, Ажлын байрны дарамт зэрэг сэдвээр нийт 25 багш, ажилчдын дунд сургалтыг зохион байгуулсан.

            3.”Бүжинхэн цогцолбор” цэцэрлэгийн багш ажилчдад 2017.11.02-ний өдөр нийт 22 багш, албан хаагчдад хүний эрх, хүүхдийн эрхийн талаар сургалт явуулсан.

            4.”Дэгдээхэй” цэцэрлэгийн багш, ажилчдад  2017 оны 11.10-ны өдөр нийт 19 багш албан хаагчдад сургалт явуулсан.

            5.”Унагалдайн андууд” цэцэрлэгийн 10 албан хаагчдын дунд “Хүний эрх” “Хүүхдийн” эрх, Зөрчлийн тухай хуулиар сумын Хууль эрх зүйн мэргэжилтэн сургалтыг явуулсан.

            6.”Сувиллагаа чийрэгжүүлэлтийн төв”ийн багш, ажилтан  нийт 17 хүнд   “Хүний эрхийн ойлголт хандлага”, Хүүхдийн эрх, Зөрчлийн тухай хуулиар сургалтыг сумын ЗДТГ-ын Хууль эрх зүйн мэргэжилтэн явуулсан.

            7.”Ирээдүй” цэцэрлэг Хуульчдын холбооны тэргүүн Б.Баярмагнайг урьж нийт 18 албан хаагчдад сургалт явуулсан.

            8.Төв аймаг дахь ХЭҮК-ын мэргэжилтэн Төв аймгийн Онцгой байдлын газрын албан хаагч 28, Цагдаагийн газрын албан хаагч 26, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын албан хаагч 21 хүнд “Хөдөлмөрлөх эрх”,” Ажлын байрны дарамт” зэрэг сэдвүүдээр ажлын байран дахь  сургалтуудыг тус тус зохион байгуулан явуулсан.

            9.Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын дунд “Зөрчлийн тухай” хууль, Захиргааны ерөнхий хууль, Ажлын байрны дарамт сэдвийн хүрээнд  Захиргааны шүүгч Хажидмаа, “Нутгийн удирдлага-иргэний хяналт” ТББ-тай хамтран  төрийн албан хаагчдын дунд сургалт явуулж нийт 47 хүн сургалтанд хамрагдсан.

 

            10.Сумын Засаг даргын тамгын газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран суманд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний ажлчдын дунд Худалдаа үйлчилгээний стандарт, эрүүл аюулгүй хүнсээр хангах, үйлчилгээний соёл зэрэг сэдвүүдээр  60 гаруй иргэд танхимын сургал, хэлэлцүүлгийг явуулж, гарын авлага материалтыг тарааж сурталчилж ажилласан.

             11.Номт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа такси үйлчилгээ эрхлэгч 30 иргэнд “Хүний эрх” “Зөрчлийн тухай хууль”, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулиар  Багийн Засаг дарга, Хэсгийн байцаагч нартай хамтран сургалтыг  Номт багийн байранд зохион байгуулсан.

            12.”Төрийн үйлчилгээ-Хүний эрх” сэдвээр Баянхошуу багийн 61 иргэнд 2017.11.28-ны өдөр сургалт явуулсан.

             13.Баруун-Зуунмод багаас Хүний эрхийн өдрийг тохиолдуулан  6 багийн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн гэр бүлд зориулсан “Аз жаргалтай гэр бүл” сургалтыг явуулсан.2017.11.2—нд 6 багийн аавууд болон эрчүүдэд зориулсан “Сайн аав” сургамжит уулзалтыг зохион байгуулан 160,000 мян.төг-ийг зарцуулсан.

            Мэдээлэл, сурталчилгаа болон цахим сүлжээ, фэсбүк группүүдээр мэдээллийг тогтмол түгээн дэлгэрүүлж, олон нийтийн телевизэрээр мэдээлж ажилласан.

            ЕБС-ийн 8,9 дүгээр ангийн нийт 230 охидын дунд “Ухаалаг охид” сургал, “Ухамсартай хөвгүүд” сургалтуудыг тус тус  ТББ-тай хамтран зохион байгуулж ний 1,105,000  төгрөгийг арга хэмжээнд зарцуулж тодорхой ажлуудыг зохион байгуулсан.

            2017.12.01-нд 6 багийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн шүдэнд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийж, фтортой түрхлэг түрхэх ажлыг “Уран дент” шүдний эмнэлэг, "Зөв залуус" кулбтэй хамтран зохион байгуулж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудалд анхаарч ажиллав.

            Дүгнэлт: “Хүний эрхэд суурилсан чиг хандлага” сэдэвийн хүрээнд нийт 13 баг, байгууллагуудыг хамруулсан нийт 1394 иргэд, төрийн албан хаагч нарт хүний эрхийн талаар мэдлэг олгох, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтуудыг тус тус зохион байгуулан явуулж иргэд, төрийн албан хаагчдын хүний эрхийн талаарх хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлсэн.

           

Хоёр. Хэлэлцүүлэг , ярилцлага зохион байгуулсан талаар:

 

              Зуунмод сумын хэмжээнд тулгамдаж буй “Хүний эрүүл аюулгүй орчинд” амьдрах эрх зөрчигддөг  “Хог хагдлын тухай” хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан “Захиргааны ерөнхий хууль”, “Нийтийн сонсголын тухай” хуулийн хэрэгжилтийг хангаж, иргэдийн эрхийг  зөрчихгүй байх шийдвэрт иргэдийн санал санаачлагыг тусгах үүднээс “Нутгийн удирдлага-Иргэний хяналт” ТББ-тай хамтран 6 баг тус бүрт хэлэлцүүлгийг зохион байгуулж 380 гаруй иргэдээ санал авч дүгнэлт хийж ажиллаж байна.

             

Гурав.Хүний эрхийн талаар уралдаан тэмцээн, АХА

 

              Зуунмод сумын ЕБС-ийн 9 дүгээр ангийн сурагчдын дунд 2017.11.29-ний өдөр “Хүүхдийн эрх” “Хүүхэд хамгаалал”  танин мэдэхүйн сэдүүдээр нийт 60 гаруй хүүхдийн дунд “АХА” тэмцээнийг зохион байгуулсан. Мөн ХЦС-ийн ахлах ангийн сурагчдын дунд Нийгмийн ухааны багш Сосормаатай хамтран 10 дугаар ангийн 7 бүлгийн сурагчдын дунд  “Хуулиа дээдэлье-Дэвжээ” тэмцээнийг зохион явуулахад Д.Цэрмаа багштай 10 е, П.Нанзайбаатар багштай 10 “ё”, Л.Жаргал багштай 10”д” ангиуд тэргүүн байр эзэлсэн.Сумын ГХУСАЗЗөвлөлөөс санхүүжилтийг гаргаж ажилласан. Нийт 156,000 мянган төгрөгийг зарцуулсан болно.

             ХЦС-ийн ахлах сургуулийн  багш нарын дунд “Хүчирхийлэл”, Хүний эрх, Багшийн ёс зүй, Зөрчлийн хуулиудаар “АХА” тэмцээний явуулж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнасан.

            Баянхошуу багаас “Амар тайван амьдралын төлөө” сэдвийн хүрээнд 5 дугаар сургуулийн  1-5 ангийн сурагчдын дунд “Замын хөдөлгөөний аюулгүй байдал гар зургийн уралдаан, “Хүчирхийлэл бидний нүдээр сэдэвт эссэ бичлэгийн уралдааны зарлан дүгнэж тодорхой үр дүнтэй ажлуудыг 5 дугаар сургуултай хамтран зохион байгуулж ажилласан.Нийт 145,000 мян.төгрөгийг арга хэмжээнд зарцуулсан. 9  “б ангийн сурагчдаас Хүүхдийн эрхийн өдөрт зориулсан бидний үзэл бодол гэсэн сурвалжлагыг ТВS телевизэрээр явуулсан.

Зүүндэлгэрийн ЕБС-иас “Хүний эрхэд суурилсан чиг хандлага” сэдвийн хүрээнд гар зураг, эссэ бичлэгийн уралдааныг 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулж 12 “а” ангийн сурагч Ц.Бямбаноров, Д.Нансал, Б.Базарсад нарыр тэргүүн байр эзэлсэн.

Зүүндэлгэрийн баг “Хүний эрхэд сууриласан чиг хандлага” сарын аяны хүрээнд иргэдийн дунд спортын арга хэмжээ болон  иргэдийн дунд “АХА” болон танин мэдэхүйн чиглэлээр тэмцээнүүдийг зохион байгуулж иргэдийн идэвхи оролцоог дээшлүүлж ажилласан.Тэмцээнд түрүүлсэн 3 хүнийг  32000 мян.төгрөгөөр шагнаж урамшуулсан.

5 дугаар сургууль Нийгмийн ухааны багш,  нийгмийн ажилтан нартай хамтран Хүний эрх, Зөрчлийн тухай хуулиудаар 30 гаруй багш ажилдчдын дунд  өөрийн нөөцө бололцоогоо ашиглан сургалт зохион байгуулсан.

Зуунмод сумын ЗДТГ-аас “Хүний эрхэд сууриласан чиг хандлага”, Улс тунхагласны баярыг тохиолдуулан сумын ЗДТГ-ын төрийн албан хаагчдын дунд “Нөхөрсөг” уулзалт  уралдааны тэмцээнийг зохион байгуулан явуулсан. Төрийн албан хаагчдын дунд “Хүний эрх”, “Төрийн албаны ёс зүй” сэдвийн хүрээнд илтгэлийн уралдаан зарлаж Тэргүүн байранд С.Гантөгс, Б.Баярсайхан, Д.Жигмэддорж нар шалгарч мөнгөн шагналаар шагнагдсан.

Дөрөв. Хүний эрхийн талаар санал асуулгын талаар:

 

Аймаг, сумын Хүний эрхийн салбар хорооноос иргэдийн үндсэн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн 6 багийн нийт 180 хүнээс судалгаа авсан.Хог хаягдлын талаар 280 гаруй иргэдээс санал авч ажилласан. Төрийн байгууллагын иргэдэд Төрийн үйлчилгээний хүртээмж чанар байдал сэтгэл ханамжийн судалгааг 6 багийн 177 иргэдээс тус тус авч санал дүгнэлтэнд судалгаа хийж бодлого шийдвэрт иргэдээс гарсан саналыг тусган ажиллаж байна.

“Хүний эрх”-ийн самбартай болох, вэб хуудсандаа тусгай цэстэй болох:

 Зуунмод сумын цахим болон вэб хуудсанд хүний эрхийн, авлигын талаар мэдээллийг байршуулсан. Төрийн байгууллагаас иргэдэд төрийн үйлчилгээг  шуурхай хүргэх үүднээс төрийн байгууллагаас үзүүлж буй хууль болон тогтоол, журмаар  төлбөртэй болон төлбөргүй үйлчилгээ үзүүлж буй 20 гаруй жагсаалтыг гарган “ бүрдүүлэх материалын хамт ил тод тавьж цахим хуудсанд байршуулж иргэдэд сурталчилж ажилласан.

Байгууллагын болон ХБИ-ний нийгмийн оролцоо зам гарцын талаарх судалгаа хийх /үнэлгээ/:

Зуунмод сумын Хүний эрхийн салбар хороо, сумын ЗДТГ-ын дэд бүтэц хариуцсан мэргэжилтэнтэй хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн байгууллага, олон нийтийн байгууллага, үйлчилгээний газруудаас үйлчилгээ авахад чөлөөтэй зорчих чанар стандартын шаардлага хангасан налуу замтай байгууллагын жагсаалтыг гаргахад нийт 57 байгууллага хамрагдсан 26 байгууллага нь налуу замтай.Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан чиглүүлэгч бүхий хавтантай боловч замын уулзавар гарц, явган хүний замын төгсгөлүүд дээр хашлага нь босоо 15-20 см-ын өндөр байна. Төрийн байгууллагын 55%, төрийн бус байгууллагын 75%, үйлчлгээний байгууллагын 30%, цэцэрлэг сургуулийн 20% нь тус тус хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу замтай байна.Судалгаа хийсэн 57 газрын 26 нь буюу 45 хувь нь налуу замтай байна.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо”-г  ажиллах нөхцөл бололцоогоор хангаж, сумын ЗДТГ-т хоёр өрөө байртай болгож үйл ажиллагаа дэмжин ажиллаж байна.

 

 

 


        

          СУМЫН ЗДТГ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН САЛБАР ХОРОО

 

 

  

            

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

 

 

 

 

 

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Цагаатгуулах тухай гомдлыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй гэсэн өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу?

санал өгсөн: 8
7 / 88%
1 / 13%
0 / 0%